Отго харвааны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Отго харвааны шилдгүүд тодорлоо

Төмөр бар жилийн шагайн отгон харваа болж, энэ жилийн шилдэг харваачдаа шалгарууллаа.

Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Шагайн холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг Шагайн отго харваанд энэ удаа долоон багийн 60 гаруй тамирчин оролцож цэц мэргэнээ сорисон юм.

Отго харвааны нээлтийн ёслолын үеэр ая зохиогч Амарбаатарын хөгжим, харваач ууганбаяр агсаны үг Шагайн уухайн дууг зохиогч өөрөө дуулж, харваачиддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Есөн тохойгоос харваж, мэргэнээ шалгадаг шагайн харваан тэмцээнд Монгол улсын дэд мэргэн нэг, аймгийн гоц мэргэн 15, аймгийн үлэмж дархан мэргэн гурав, гарамгай мэргэн ес, мөн спортын зэрэг цолтой 60 гаруй  хүн оролцсон нь энэ жилийн отго харвааны чансааг харууллаа хэмээн зохион байгуулагчид нь хэлж байсан.

Тэмцээний дүнгээр энэ жилийн шагайн отго хравааны байгийн харваанд Батгэрэл ахлагчтай аймгийн ОБХ-ийн баг түрүүлж, Эрдэнэсүх ахлагчтай Уулбаян сумын баг аман хүзүүдэж, Энхбаатар ахлагчтай Уулбаян сумын баг гутгаар барйг тус тус эзэллээ.

Цуваа харваанд ОБХ-ийн харваач Энхжаргал энэ жилийн отго харвааны тэргүүн байрыг эзэлж, Уулбаян сумын Ганболд удаах байрт шалгарч, мөн сумын Ганзориг гуравдугаар байрын эзэд боллоо.

Тэмцээнийг аймгийн Шагайн холбоо, Мөнхийн гэгээвч, компани, харваач Наранбаяр гэр бүлийн хамт ивээн тэтгэжээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж