Кейт Уинслет “Аватар” кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Кейт Уинслет “Аватар” кинонд тоглоно

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Амьдрал бэлэглэе” хүмүүнлэгийн сайн үйлсийн аяныг дэмжин, Төрийн ордонд ажиллаж буй явуулын цусны төвд цусаа хандивлалаа.

Холливудын найруулагч Жеймс Камеруны хит бүтээл “Титаник”-аас хойш 20 жилийн дараа найруулагч, жүжигчин хоёр дахин хамтран ажиллахаар болжээ. 

Тодруулбал, кино урлагийн түүхэнд хамгийн өндөр ашиг орлого олсон “Аватар” киноны үргэлжлэл болох гурван ч цувралд жүжигчин Кейт Уинслет гол дүр бүтээхээр болсон байна.

“Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Кейт бид хоёр хамтарч болохыг төслийг хайсаар ирсэн. Одоо л биеллээ олох нь” гэж өвгөн найруулагч ярьжээ. 

Кейт Уинслетийн тоглосон “Биднийг заагласан уулс” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм. Мөн түүний Жастин Тимберлейкийн хамт гол дүрийг нь бүтээсэн, найруулагч Вүүди Аллений “Гайхамшигт хүрд” кино мөн ирэх арваннэгдүгээр сарын 30-нд гарч эхлэх ажээ.
“Аватар” киноны дараагийн дөрвөн ангийг бүтээх ажил өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн юм. Нэг тэрбум гаруй ам.долларын өртгөөр бүтэх уг кино түүхэнд бас нэгэн рекорд тогтоож байна. 

2009 онд дэлгэцнээ гарсан “Аватар” кино тухайн үед 2.7 тэрбум ам.долларын орлого олсон нь урьд хожид байгаагүй цоо шинэ рекорд байсан юм.

20th Century Fox кино компани “Аватар”-ын хоёр дахь цувралыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд, түүний дараагийнхыг 2021 онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ. Гурав ба дөрөв дэх анги нь 2024, 2025 онд гарах аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж