Амралтын өдрүүдэд ослын шинжтэй дуудлага буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд ослын шинжтэй дуудлага буурчээ

Баянхонгор аймагт 150 тонны багтаамжтай махны зоорь ашиглалтад орсон байна.

2017 оны 10 дугаар сарын 14,15-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.

Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч 1, зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймд эрхэм замын хөдөлгөөнд оролцогч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд амины T.Mark 2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.

  2. СХД-ийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд амины H.Grace маркийн автомашины жолооч М нь амины Istana маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 9 хүн гэмтсэн зэрэг осол, хэргийг шалгаж байна.

Дээрх дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 13,2 хувиар, үүнээс ослын шинжтэй дуудлага 18 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмтсэн хүний тоо 3,7 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж