Дээд лигийн туршлагатай баг “Сэлэнгэпресс” | News.MN

Дээд лигийн туршлагатай баг “Сэлэнгэпресс”

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Дээд лигийн туршлагатай баг “Сэлэнгэпресс”

Яам, агентлаг, газруудын удирдлагатай сар бүрийн сүүлийн долоо хоногт тогтмол хийх “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” видео хурал өнөөдөр боллоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, ‘Арвайн үндэс’ ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан ‘Хүрхрээ үндэсний лиг’-ийн байр бүр шагналтайгаас гадна доош унахгүйн төлөөх тэмцэл бий болсон нь дээд лигийн өрсөлдөөнийг улам нэмсэн билээ.

‘Хүрхрээ үндэсний лиг’-ийн 2017 оны улирал урьд хожид байгаагүй сонирхолтой өрнөсөн нь багуудын чанар чансаа нэг түвшинд болсны илрэл мөн. Дээд лигийн хашир туршлагатай баг ‘Сэлэнгэпресс’ унах аюулд ойртож, 17-р тойрогт ирэх жилийн ‘Хүрхрээ үндэсний лиг’-т өрсөлдөх эрхээ авсан гээд бодохоор ямар сонирхолтой улирал өнгөрсөн нь тод харагдана.

‘Сэлэнгэпресс’ клуб улирлын өмнө 2016 оны шилдэг хөлбөмбөгч О.Баяржаргал, лигийн аварга ‘Эрчим’-ийн баруун жигүүрийн хамгаалагч Б.Эрхэмбаяр, “Хангарьд”-ын хамгаалагч Б.Баянмөнх, ОХУ-ын легионер Алим Зумакулов зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Шинэ ирсэн тоглогчдоос гадна өнгөрсөн улиралд ‘Сэлэнгэпресс’-т хүчин зүтгэсэн А.Мөрөн, Б.Мөнх-Эрдэнэ, Таку Хишида, Мизухо Сасаки гэх мэт гол тоглогчид нь байсан учраас Б.Чин-Оргил дасгалжуулагчийн багийг аваргын төлөө боломжтой хэмээн хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байлаа.

Гэсэн ч уг таамаглал улирлын эхний хагасын үр дүнгээс биелэх боломжгүй нь тодорхой болсон. Тодруулбал есөн тоглолтоос 10 оноо цуглуулаад зогсохгүй зуны солилцоо наймааны цонхоор О.Баяржаргал, Алим Зумакулов нар өөр өөрсдийн клубтээ буцаж, Б.Эрхэмбаяр ‘Атлетик 220’-рүү, А.Мөрөн ‘Улаанбаатар сити’-рүү шилжин “Сэлэнгэпресс”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оров. ‘Сэлэнгэпресс’ улирлын сүүлийн хагасыг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ давах болоход, хүнд нөхцөл байдалтай тулгарч, унах аюулд ойртсон үе бий. Гэхдээ сүүлийн хоёр тоглолтдоо ‘Дэрэн’, ‘Атлетик 220’ гэсэн хүчирхэг багуудыг буулган авсныхаа хүчинд унах аюулаас мултраад зогсохгүй зургаадугаар байрт орж ‘Хүрхрээ үндэсний лиг’-ийн маш өрсөлдөөнтэй улирлын ард гарлаа. ‘Сэлэнгэпресс’-ээс энэ улиралд Б.Мөнх-Эрдэнэ /11 гоол/, Таку Хишида /6 гоол, 7 гоолын дамжуулалт/ зэрэг тоглогчид маш сайн тоглолтыг үзүүлсэн тул Б.Чин-Оргил дасгалжуулагч гол тоглогчдоо ирэх жил багтаа үлдээж чадвал ‘Хүрхрээ үндэсний лиг’-т хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн хэвээр байх нь дамжиггүй юм.

Эх сурвалж: МХБХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж