БНХАУ-ын ГХЯ: “Далай ламын асуудал үргэлж яригдаж байна”

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ГХЯ: “Далай ламын асуудал үргэлж яригдаж байна”

Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Роберт Де Ниро, Морган Фримен, Кевин Клайн нар АНУ-ын Лас-Вегас хотноо модон сандал дээр зэрэгцэн суугаад амарч буй нь ийнхүү папараццид өртсөн байна.

Хятадын коммунист намын 19 дүгээр их хурал энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Уг хурлыг сурвалжлахаар уригдсан Азийн 25 сэтгүүлчийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн төлөөлөгч өнөөдөр /2017.10.16/ хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн орлогч захирал Яао Вэнгээс тодруулсан юм.

Харин Монгол болон Хятад хоёр улсын харилцаа, цаашдын ирээдүйн талаар тэрээр дараах тайлбарыг өгсөн юм.

“Монгол Улс Хятадын эдийн засгийн салбарт илүү ойр байдаг гэдэгт би итгэдэг. Статистикаас харахад жил бүр гурван сая гаруй монголчууд давхардсан тоогоор манайд ирдэг. Манай хоёр улс хүмүүнлэгийн болон эдийн засгийн хэд хэдэн төсөлд хамтарч байгаа. Гэвч Далай ламын асуудал үргэлж яригдаж байна. Түүний явуулж буй үйл ажиллагааг Хятад улс болон манай ард иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Учир нь, энэ нь бидний үндэсний эрх ашигт нийцэхгүй. Саяхан БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ илгээсэн. Тэрээр захидалдаа хоёр улсын харилцааг тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнд бид сэтгэл хангалуун байгаа” гэв.

 

/Бээжин хот/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж