Загвар өмсөгч С.Сарнай дуучин болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Сарнай дуучин болжээ

Загвар өмсөгч С.Сарнай дуучин болжээ

“Яг түүн шиг” шоуны оролцогчдын нэг загвар өмсөгч С.Сарнай дуучин болжээ. Тэрбээр ирэх сарын 3-нд нээлтээ хийх “Илд цэцэг” уран сайхны киноны дууг дуулж, анхны уран бүтээлийг эхлүүлээд байна. 

Түүний анхны соло уран бүтээлийн аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг нь  П.Дэлгэрбаяр нар зохиожээ. Загвар өмсөгч бүсгүй маань өмнө нь “Guys” хамтлагийн ахлагч, дуучин М. Мягмартай хамтран “Байна уу Ээжээ” дууг дуулж байсан билээ. 

Мөн “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож, загвар өмсөгчөөс гадна чамгүй дуучин гэдгээ харуулсан авьяаслаг бүсгүй. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж