Сансрын гүүрэн гарцыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Сансрын гүүрэн гарцыг нээнэ

Сансрын гүүрэн гарцыг нээнэ

Сансрын шатахуун түгээх станцын ойролцоо барьж байгуулж буй  гүүрэн гарц маргааш ашиглалтад орох нь. Чамгүй хугацаа зарцуулсан уг гүүрэн гарцыг ЗМЗ компанийн инженер техникийн ажилтнууд барьж байгуулсан байна.  

Нийтдээ 847 сая төгрөгийн хөрөнгөөр босч буй гүүрэн гарц нь металл бүтэцтэй,  шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог юм. Нөгөөтэйгүүр уг гарцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг зориулалтын дагуу байгуулжээ.  

Баянзүрх дүүргийн 2,22 дугаар хорооны  хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт явахын тулд зам гарах гэж удаан хугацаагаар саатдагийн дээр автомашины хөл хөдөлгөөн их байдгаас энэхүү гүүрэн гарцыг хийхэд хүрсэн байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж