Мисс Ё.Нямжав Хятадад сурч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Мисс Ё.Нямжав Хятадад сурч байна

“Монголын мисс” тэмцээн хаа очиж шалгуур өндөртэй байх үед Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцдаг Ё.Нямжав хэмээх Завханы охин тэргүүн байр эзэлж байлаа. Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй их сургуулиа төгссөний дараа МҮОХ-нд хэвлэлийн төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаж байгаад сураг алдарсан гэхэд болно. Олны танил, мисс бүсгүйчүүдийг бодвол даруу төлөв гэгддэг Ё.Нямжав өдгөө БНХАУ-д сэтгүүлзүйн магистрт суралцаж байгаа ажээ. Сургуулийнхаа сэтгүүлзүйн ангийн анхны монгол оюутан болж очсон Ё.Нямжав Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцдаг тухайгаа “Сэрүүлэг” сонинд ярьсан байна. “2001 оны Монголын сайхан бүсгүй” Ё.Нямжав. Түүний амьдрал 2011 он хүртэлх арван жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөө бол…Энэ асуулт таньд сонирхолтой байж болох юм. Мисс бүсгүй өнгөрсөн арван жилийн хугацаанд хүү, охин хоёртой болжээ. Гэхдээ одоогоор ганц бие яваа гэнэ.

Ё.Нямжав оюутан байхдаа танилцаж дотноссон хүүгийнхээ аавтай гурван жил орчим хамт амьдраад салжээ. БТДС-ийг төгссөн Од гэж залуугаас харьцаагаа тасалсны дараа тэрбээр нэг их удалгүй хоёр дахь амьдралаа зохиосон юм. Хоёр дахь сонголт, хоёр дахь амьдралаасаа тэрбээр хөөрхөн охинтой болсон ч олны танил тэр эрхмээс харилцаагаа таслахаас өөр аргагүй байсан гэнэ. Энэ тухайгаа мисс бүсгүй “Миний амьдралд хоёр дахь хүн байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүний нийгэмд эзлэх байр суурь, олон талын нөлөөнд нь автаж энэ харилцааг үүсгээгүй. Хэн хэн нь бодож үзсэний эцэст бид харилцаагаа төгсгөл болгосон. Тэр хүн одоо гэр бүлтэй сайхан амьдарч байгаа” хэмээн ярьжээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж