Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая.

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа шилмэл үүлдрийн нохой бэлэглэсэн юм. 

Ерөнхийлөгчийн 65 насны төрсөн өдөр тохиосны дараахан болсон уулзалтын өмнө Бердымухамедов туркмен хоньч нохой буюу алабай үүлдрийн нохой бэлэглэсэн аж. Путин шинэхэн найздаа Верный /Итгэлт/ гэх нэр өгчээ. 

Энэ нь бусад улсын төрийн тэргүүн нар болон төрийн өндөр дээд албан тушаалтны Путинд нохой бэлэглэсэн дөрөв дэх тохиолдол юм. 

Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2000 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгчдөө лабрадор ретривер үүлдрийн эм, хар нохой бэлэглэж байв. Конни нэртэй уг нохой ерөнхийлөгчид бараа болж, дэлхийн лидерүүдтэй хийсэн уулзалтад нэг бус удаа оролцож байсан юм. Кремльд дархан эрхтэй цөөн амьтны нэг Конни Ангела Меркелийг Сочид айлгаснаас хойш хэвлэлийн баатар болсон билээ. Конни 2014 онд 15 настайдаа үхжээ. 

Одоо Москва дахь ерөнхийлөгчийн өргөөнд Путины гурван нохой бий. Эхнийх нь Баффи нэрт каракачан үүлдрийн нохой. ОХУ-ын төрийн тэргүүн 2010 оны арваннэгдүгээр сард Болгарт айлчлах үеэр түүнд цагаан шаргал өнгөтэй нохой бэлэглэсэн нь тэр юм.

Удаах нь Юүмэ. Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийг давах туулахад нь тусалсан Путины хандив, дэмжлэгийн хариуд Акита мужийн нэрийн өмнөөс япончууд акита үүлдрийн гөлөг бэлэглэжээ. Юүмэ анх 2012 оны долдугаар сард гурван сартайдаа Токиогоос Москвад ирсэн аж.

Харин гурав дахь нь Путины төрсөн өдрийн бэлэг болох Верный нохой болж байна. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж