“Могул таун”-ыхан халаалтгүй өвөлжих үү? | News.MN

“Могул таун”-ыхан халаалтгүй өвөлжих үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

“Могул таун”-ыхан халаалтгүй өвөлжих үү?

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй “SouthGobi Resources” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийн хувь заяа түүний эх орон Австрали улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээр татаж байна.

-Тус хотхоны 2000 гаруй оршин суугчид төвийн шугамд холбогдохыг хүслээ-

“Зайсан дулаан өргөө” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/  болон  “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөдөр /2017.10.16/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун”  хотхонд 350  айлын 2000 гаруй оршин суугч өнөөдрийг хүртэл халаалтгүй амьдарч байна. Тодруулбал уг хотхоныг барьсан “Могул скай” ХХК нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй , дулаантай холбоотой гэрээгээр гуравдагч этгээд болох хувийн компанийн ЦТП /дулаан дамжуулах байгууламж/-д өр төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас  энэ хотхоны айл өрхүүд өнөөг хүртэл дулаанаа авч чадахгүйд хүрсэн байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ.

Хүмүүс Богд уул руу аялах, амрах нь ихэссэн   учраас Байгаль орчин, аялал жуулчлалын  яам /БОАЖЯ/, Агаарын чанарын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  уурын зуухаа буулгах шаардлага тавих болсон. Бид ч хүмүүсийн аялж зугаалдаг газрын  ойр орчимд зуух галлаад суухыг хүсэхгүй  байна шүү дээ. Хотхоныг   ашиглалтад  орж , төв шугамд холбосны дараа уурын зуухаа нураана гэж  хэлсэн ч  биднийг хуурсан, одоо болтол дорвитой арга хэмжээ авсангүй гэж оршин суугчид хэлж байв.

“Гурван жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл, тохь тухгүй байранд амьдарч байна. Зөвхөн нам даралтын зуухаар дулаанаа хангадаг ч нам даралтын зуух нь хүчин чадал муутайгаас айлуудын өрөөний температур 4-5 градус л байна. Дулаан хангамж дутагдсанаас  болж айл бүр тень залгаж давхар бойлур ажиллуулж байгаа болохоор өдөр бүр цахилгааны хэт ачааллаас болж  гал гарах болсон” гэж “Могул таун”-ны оршин суугч Э.Амар хэлж байлаа.  

Оршин суугчид энэхүү асуудлыг шийдэх ганц хувилбар бол ЦТП-г улсын мэдэлд хүлээн авснаар дундын зуучлагчгүйгээр эцсийн хэрэглэгчдэд  дулаанаа шууд нийлүүлэхийг оршин суугчид хүсч байна.  

Э.Сосорбурам

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen Chantsaldulam 2017-10-16

Uuriin zuuhnaasaa salgaj chadahgui bj ene tur hotiig yaj utaanaas ni salgah yum bloo utaa bagasgana gej jil bur uchnuun terbumiig zatsdag ter urgui zarj bgaa munguuruu 350 urhtei hothoniig ch bolson tuviin dulaand holboh heregteishd , 2000 irgenii erh zurchigduj bhad ali blohoor asuudliig shiidehiin orond bayan hoshuud ochood gal tuleed hotiin utaag 350 ailiin utaagaar nemeed suuj bai gej helj bgaa iim hotiin dargaar yah yum be hotiin darga nertei uhaan muutai Batboldiig ogtsruulmaar bna arai holiig hardag huniig olj songoyoo

Avatar

enkh 2017-10-16 202.70.41.178

Мэргэжлийн хяналт буюу улсын комисс хүлээгээд авчихсан байрандаа дулаанаа холбож өгөөч ээ. Байр худалдаж авсан хүмүүс нь хохирох ёсгүй шүү дээ. Улсын комиссынхон буруутай бна шдээ. Ийм байр хүлээж авчихаад иргэдийг ингэж хохироож болохгүй шүү дээ. Тэд ч адил тэгш эрхээ эдлэх хтэй.

Avatar

Зочин 2017-10-16 150.129.143.55

Уурын зуухтай байрнуудыг бүгдийг нь мэргнжлийн хяналт төвийн дулаанд холбохуу, уурын зуухтай байр хотоор дүүрэн.

Avatar

Агаарын бохирдлыг бууруулах боломж 2017-10-16 103.229.120.213

Аз жаргалтай нийслэл хотод их л аз жаргалгуй хумуус амьдарч бгаа юм бна даа. Нийслэлийн удирдлагууд уриагаа хэрэгжуулээд дулааныг нь 2000 иргэнд огоочээ. Агаарын бохирдлыг бууруулах сангаасаа шийдэж болдоггуй юм уу. Их л олон уурын зуухыг зогсоох юм биш уу.

Avatar

MSE 2017-10-16 202.70.47.134

хувийн хэвшлийн алдсан хариуцлагыг төсвөөр шийдэх буруу

Avatar

Зочин 2017-10-16 150.129.143.55

Уурын зуухаа ажилуулахгүй юу, компани хувь хүмүүсийн хооронд явагдсан наймааны дутууг төр нөхөхгүй байлгүй дээ. Тэгээд ч зайсангийн байрнуудын асуудал ганц энэ биш, барагдахгүй дараагийнхыг нь бас төр шийдэх үү? 300 айлд зарах тэр их мөнгийг утаа, өмхийндөө л зарцгаая.

Avatar

Unetei bairuuduu? 2017-10-16 108.218.234.108

Zaisangiin bairuud chini ih l unetei bdag gee bizdee, 2, 300 saya geluu, tiim unetei bairand bj iim tuhgui bna gedeg chini utgagui. Yagaad buren ashiglaltand oroogui bhad ni avsiin be? Odoo tegeed negent avsan boloor chini ter baidliig ni zuvshuuruud avlaa gj naad companuud chini davarch baihgui yu. Odoo tegeed sain temts, temts.

Avatar

Зочин 2017-10-16 112.72.8.66

arai denduu yim aa huuhduud mungunii tuluu zolios boloh ychirgui de ene Yndjah bayr.Bold 2-g chutgur abasai da hoorondoo l zohitsono bis orshin syygchdaar baritsaalaad bh da yahab de

Avatar

Зочин 2017-10-16 202.9.43.208

Дархан цаазтай ууландаа бааж шээж амьдардаг хумуус уйлийн урээ сайн эдлэг

Avatar

zochin 2017-10-16 27.123.212.132

haanaas haa hurtel dargan tsaaztai bdgiig yadaj ehelj medej av. bairniihaa gadna baaj sheedeg n chamaas uur baihgui.

Avatar

Даяар MGL 2017-10-16 27.123.212.131

Яасан тайван оршин суугчид вэ тэмцээч тэр дулааныг нь өөрсдөө холбоод тэр хориг тавиад байгаа нөхдүүдийг толгойг гэр бүлийхээ төлөө толгойг нь хага цохь

Avatar

Khurle 2017-10-16 103.229.123.170

ene ard gesen nuhur odo haaguur yu hiij yavdag nuhur ve?mgld baidiim uu gadaadad baidiim uu Zaisan ter chigerei ailiin oron suuts baigaz de buten hot boschood bahd chi johon mal baihaa

Avatar

зочин 2017-10-16 49.0.219.69

хот нийтийн аж ахуйг энэ Батболд дуусгаж бна. үнэндээ ажил хийхгүй бна.

Avatar

Gerel 2017-10-16 103.229.123.170

ene hothon balarch bna aa odo hurtel dulaan baihgui humuusn baishin dotroo barag gal tuldeg gej sonsson yag tsiganuud shig uvuljdug gesen uvuldoo ene odoo arai dendnee yaahaar ed nart dulaaniin ugdugguin soniin

Avatar

ard 2017-10-16 202.179.27.117

zaisand zuvkhun ayalal juulchilaliin zoriultaar gazar olgodog gej oilgoson chini yun orshin suugchid bolood yavchikhvaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж