Пёнчан2018: Өвлийн олимп үзэх боломж | News.MN

Пёнчан2018: Өвлийн олимп үзэх боломж

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан2018: Өвлийн олимп үзэх боломж

Пёнчан2018: Өвлийн олимп үзэх боломж

“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. 1988 онд зуны XXIV олимпийг /Сөүл/ эх орондоо амжилттай зохион байгуулсан Өмнөд солонгосчууд өвлийн олимпийн эрхийн төлөө чамгүй олон жил хичээл зүтгэл гаргасан.

“Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөнө. 102 багц медаль нь Ванкувер-2010 олимпиос 16 багц, Турин-2006 олимпиос 18 багц, Сочи-2014 олимпиос 4 багц медалиар илүү байна гэсэн үг юм.

Монголын тамирчдын тухайд олимпийн эрх олгох цуврал тэмцээнд цана, тэшүүрчид оролцож байгаа. Удахгүй цаначид Финляндад болох гранприд уралдана. 2018 оны нэгдүгээр сарын 22-нд “Пёнчан-2018” олимпод  оролцох тамирчдын нэрс сүүлийн байдлаар тодорхой болно. Тэр үед ч мөн Монголын өвлийн спортын тамирчид хэдэн хүний бүрэлдэхүүнтэй олимпийг зорих нь шийдэгдэх юм. Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахална.

Олимп яаж үзэх вэ?

Өмнөд Солонгост цагаан олимп болж байгаа нь монголчуудын хувьд том боломж. Ойрхон, зардлын хувьд хямд тусна.

“Пёнчан-2018” олимпийн аяллыг Монголын талаас “Нью жуулчин турс” компани хариуцаж байгаа. Тэдний хувьд Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012,  Рио-2016 зуны олимп, Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014 өвлийн олимпийн наадамд Монголын үзэгчдээ зуучилж, үйлчилсэн туршлагатай.
 


 

Өнгөрсөн бямба гаригт буюу аравдугаар сарын 14-нд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал, жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон “Нью жуулчин турс” компани “Пёнчан-2018” олимпод зориулсан аяллын бүтээгдэхүүний танилцуулга хийсэн юм. Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Пак, Жон Үн, Пёнчан өвлийн олимпийн наадмын аяллын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэгч ‘Нью Жуулчин Турс’ компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар болон олимпод оролцох эрхийн тэмцээнд өрсөлдөж буй Б.Ачбадрах, Ц.Отгонцэцэг, С,Дүүрэнбаяр, А.Энхтуул нарын тамирчид оролцов. 

Энэ үеэр ‘Пёнчан-2018’  өвлийн олимпийн аяллын бүтээгдэхүүнээр монгол жуулчдыг Өмнөд Солонгос улсад аяллуулах ажлыг дэмжихийн тулд ‘Нью жуулчин турс’ ХХК болон Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан ба  санамж бичиг нь Пёнчаны өвлийн олимпийн наадмыг үзэх зорилгоор БНСУ-д зорчих монгол жуулчдын визний мэдүүлэг хүлээн авах болон аялалын бүтээгдэхүүн борлуулах, жуулчдыг татах ажлыг дэмжин ажиллахад чиглэгджээ. 

Магадгүй та яг одоо өвлийн олимп үзэх шийдвэр гаргавал “Нью жуулчин турс” компанитай холбогдож, зочид буудал, тэмцээний тасалбар, бусад хөтөлбөр гээд олимпийн аяллын тухай мэдээлэл авч, захиалгаа өгөх боломжтой юм.

БНСУ-ын зүгээс ч олимп үзэх хүсэлтэй монголчуудад зориулан олон төрлийн хөтөлбөр, танилцуулга хийж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын залуусын хамтлаг, алдартай жүжигчид энэ өдрүүдэд Монголд зочлон, цагаан олимпио сурталчилж явна.

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь 1962 онд байгуулагдан, өнгөрсөн хагас зуун жилийн турш БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах, улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн төрийн байгууллага ажээ. Тэд гадаад жуулчдад Өмнөд Солонгосыг сурталчлах, аялалчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн 21 орны 33 газарт төлөөлөгчийн газраа ажиллуулдаг.

‘KTO (Korea Tourism Organization) Улаанбаатар’ Төлөөлөгчийн газар нь 32 дахь төлөөлөгчийн газар ба 2017 оны долдугаар сарын 4-нд Монголд албан ёсны нээлтээ хийжээ. ‘KTO Улаанбаатар’ Төлөөлөгчийн газар нь монгол иргэдийг Өмнөд Солонгост аялахад шаардагдах мэдээллүүд болон Өмнөд Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, танилцуулах арга хэмжээ, аялал жуулчлалын компанид маркетингийн дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагааг явуулдаг аж. 

Б.ЭНХ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

G.zolbaatar 2017-10-16 202.179.31.106

Saihan baina

Avatar

i is my morning one more time of year old boy 2017-10-16 103.57.95.232

hi i are we all going up there tomorrow i should be good if you have any plans or something like this next week i would you want the money for me at school today i’m was an hour hcjcn you get some sleep last minute i you in love with you will

Avatar

надмид 2017-10-16 49.0.140.66

өвлийн олимпод манайхаас хичнээн тамирчин орох хэн гэдэг аль төрөлд оролцох талаар хэлж өгнөүү\n

Avatar

Smroy tsoomoo 2017-10-16 103.229.122.167

Alban yosnii erhtei baiguullagaar ayulgui naidwartai olympoo uzeed ireh bolomjtoi boljee. Bayrlalaa

Avatar

Dorj 2017-10-16 202.9.41.70

New Juulchin company iin khamt olond amjilt khusei. Suuliin kheden olympiin khogjoon demjigchdiig khariutsan Olympiin naadmiig uzuulj baigaad bayr khurgei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж