"Мөнгө өгсөн гэх этгээд олдохгүй байгаа"

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

"Мөнгө өгсөн гэх этгээд олдохгүй байгаа"

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдэд зориулсан “ХҮҮХЭД ХАРАХ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ”-ний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд иргэн таны санал бодлыг сонсох “Нээлттэй хэлэлцүүлэг” ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагаас “Багшийн хөгжлийн ордон”-д болох юм байна.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр /2017.10.16/ Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон ч нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшилсон байна. Шүүх хурлын талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатараас утсаар тодруулахад “Өнөөдрийн хойшилсонтой нийлээд шүүх хурал тав дахь удаагаа хойшилж байна. Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшилж байсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн нь огт олдохгүй байна, нотлох баримтууд нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар бас л хойшиллоо.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбоотой нотлох баримтуудыг нотлох 14 хоногийн хугацаатай үүргийг цагдаагийн байгууллагад өглөө. Энэ ганцхан С.Ганбаатар гэдэг хувь хүний асуудал биш. СЕХ, Монголын цагдаагийн байгууллага ямар ичгэвтэр шийдвэр гаргасан бэ гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Намайг гүтгэсэн солонгос хүн нь өнөөдөр байдаг эсэх нь эргэлзээтэй болж сураг алдарлаа. Монголын шүүх энэ асуудалд ноён нураатай хандаж байгаад талархаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн тухай хууль зөрчсөн, БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, 50 сая воныг улсын орлогод авах, С.Ганбаатарыг 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 9-нд гаргасан. Гэвч С.Ганбаатарын зүгээс давж заалдаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж