Пак Гын Хэг намаасаа хөөх шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэг намаасаа хөөх шийдвэр гаргажээ

Пак Гын Хэг намаасаа хөөх шийдвэр гаргажээ

Пак Гын Хэгийн удирдаж явсан Эрх чөлөөт Солонгос нам /хуучнаар Сэнүри нам/-ын удирдлагууд экс-ерөнхийлөгчийг сайн дураараа намын гишүүнчлэлээс татгалзахыг хүсжээ. Хэрэв Пак Гын Хэ энэ хүсэлтээс татгалзвал намын дүрмийн дагуу түүнийг 10 хоногийн дотор намаас хөөн зайлуулахаас аргагүй талаар ням гаригт /2017.10.15/ мэдэгдсэн байна.

Энэ нь ижилхэн консерватив үзэл баримтлалтай бөгөөд Сэнүри намаас тасран гарсан Барэун намтай нэгдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй алхам ажээ. 

Пак Гын Хэ авлига, хээл хахуулийн дуулианд нэр холбогдож, БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа түүний тэргүүлж байсан консерватив нам үндсэндээ хоёр хуваагдсан юм. Экс-ерөнхийлөгчдөө үнэнч үлдсэн хэсэг нь өөрсдийгөө Эрх чөлөөт Солонгосын нам гэж нэрлэн, намын нэрээ сольсон. Харин Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн үлдсэн хэсэг нь Барэун намыг байгуулсан билээ.

Харин одоо Барэун намын зарим гишүүд Пак Гын Хэ болон түүнийг дэмжигсдийг намаасаа хөөн зайлуулбал Эрх чөлөөт Солонгосын намд элсэхээ хэдийн мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж