Пловдивийн дэвжээнээс дөрвөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Пловдивийн дэвжээнээс дөрвөн медаль хүртлээ

Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах Мөнгөний бодлогын зөвлөл байгуулснаа өнөөдөр мэдээллээ.

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 10-15-нд Болгарын Пловдив хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 29 тамирчин оролцсоноос нэг алт, гурван хүрэл медаль хүртэв. “С” ангиллын 70 кг-ын жинд ОУХМ Хаянхирваагийн Нямдорж алтан медаль хүртэв. Тэрбээр ахмадын ДАШТ-д түрүүлсэн Монголын чөлөөт бөхийн тав дахь тамирчин болж байна.

“В” ангиллын 130 кг-д спортын мастер Мөнхбаярын Улаанбаатар (өмнө нь М.Цанлиг нэртэй барилддаг байсан), “А” ангиллын 88 кг-д спортын мастер Батсайханы Идэрсайхан, 130 кг-д ОУХМ Баярсайханы Батжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын начин М.Улаанбаатар Пловдивийн дэвжээнээс хос медалийн эзэн боллоо. Тэрбээр сонгомол бөхийн “В” ангиллын 130 кг-ын жинд аварга болсон юм. Ирэх жилийн ДАШТ есдүгээр сарын 27-30-нд Македоны Скопи хотод болно.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж