Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга ,Иргэдийн хурлын дарга Г.Бямба, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч, “Шинэ бадрах” компани захирал Д.Бадрах, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, “Мэргэд хангай” клубын захирал О.Жаргалцэнгэл, Алтанбулаг сумын засаг дарга П.Батсайхан, Тэмцээний ерөнхий зохион байгуулагч ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан, Д.Оюунболд агсны үр хүүхэд, эхнэр, эгч, дүү найз нөхөд, шавь нар нь оролцов. Нээлтийн ёслолын үеэр олон хүмүүст хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар” одонгоор, Д.Оюунболд агсны шавь М.Төмөртогоо, Бат-Амгалан, Батхүрэл, Н.Цэрэнчунт нарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор, БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр ОУХМ Д.Түгждоржийг шагнасан юм. Д.Оюунболд агсны гэр бүлийн зүгээс ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Засаг дарга Ш.Оргил, “Монгол алт” компани захирал Ж.Мөнхтөр, Ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсар агсны хүү М.Мягмар, Д.Оюунболд агсны ууган шавь, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шавь М.Төмөртогоо, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан юм. Түүнчлэн “Мэргэд Хангай” клубээс олон хүмүүсийг хүндэтгэлийн медалиар шагнав.

Тус тэмцээнд залуучуудын дэлхийн болон Азийн аварга А.Батцэцэг, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, З.Занабазар, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, цэргийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Нямбаяр, Б.Нямгэрэл, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй олон шилдэг залуу тамирчин Сэлэнгийн дэвжээнд зодоглов. “Хилчин”, “Алдар”, “Хангарьд”, “Аврагч” спорт хороо, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, БТСДуС, ҮБТДС, “Мон-Алтиус” БТДС, “Арслан”, “Мэргэд Хангай”, “Хасу Мегастарс”, “Алдартан”, “Женко”, “Цастын барс”, “Харгант Цамхаг”, “Ирээдүйн хүчтэн”, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, “Ирээдүй” цогцолбор гэсэн нийт 20 байгууллагын 184 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв. Тэмцээний жин тус бүрийн аваргууд арваннэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болох 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ҮБТДС-ийн нэрэмжит шилдэг эрэгтэй, эмэгтэй уран барилдаантай бөхийн шагналыг Т.Тулга (Арслан), Б.Болортуяа (Женко) нар хүртлээ. Д.Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй, өндөр зохион байгуулалтай болсныг гэдэгт өргөн Сэлэнгийг зорьж очсон зочид, тамирчид, дасгалжуулагчид өндөр сэтгэгдэлтэй буцсан биз ээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэй

57 кг:

  • 1. Ц.Цогбадрах (Алдар)
  • 2. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс)
  • 3. З.Занабазар (Арслан), Б.Ариунболд (БТСДуС)

61 кг:

  • 1. Б.Баасанням (Женко)
  • 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
  • 3. Ц.Чинзориг, Ц.Ганзориг (хоёул Мэргэд Хангай)

65 кг:

  • 1. Т.Тулга (Арслан)
  • 2. Г.Бэгзжав
  • 3. Г.Ханбүргэд (хоёул Алдар), Г.Чойгажид (Женко)

70 кг:

  • 1. Л.Батбаяр (Женко)
  • 2. Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс)
  • 3. Б.Бямбадорж (Алдар), Х.Номинхонгор (Хилчин)

74 кг:

  • 1. Б.Батсүх (Хасу-Мегастарс)
  • 2. З.Сумъяабазар (Арслан)
  • 3. О.Түмэннаст (Алдар), Б.Цэрэндаш (Ирээдүйн одод)

86 кг:

  • 1. Г.Ганхуяг (Алдар)
  • 2. Ч.Өсөхбаяр (Хилчин)
  • 3. Н.Шинэтөр (Алдар), Б.Нямбаяр (Ирээдүй)

97 кг:

  • 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг)
  • 2. Б.Одсүрэн
  • 3. Б.Зоригтбаатар, Б.Баасандорж (бүгд Мэргэд Хангай)

125 кг:

  • 1. М.Лхагвагэрэл (Арслан)
  • 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд Хангай)
  • 3. Э.Төгөлдөр (Хасу-Мегастарс), И.Мандах (Алдар)

Эмэгтэй

48 кг:

  • 1. Б.Чимгээ (Хангарьд)
  • 2. Н.Азжаргал (Алдар)
  • 3. Н.Мөнхзул (Хангарьд), Ц.Лхамхүү (Женко)

53 кг:

  • 1. Г.Отгонжаргал (Алдар)
  • 2. Б.Хатантуул (Арслан)
  • 3. А.Наранцацрал (Алдар), Т.Ариунзаяа (Хангарьд)

55 кг:

  • 1. Б.Болортуяа (Женко)
  • 2. Н.Лхагвадулам (Алдар)
  • 3. Б.Халиунаа (Ирээдүйн одод), Х.Хулан (Хилчин)

58 кг:

  • 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 2. Т.Отгонбаяр (Женко)
  • 3. О.Нямцэцэг (Ирээдүйн хүчтэн)

63 кг:

  • 1. Х.Болортуяа (Аврагч)
  • 2. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
  • 3. Б.Идэрцэцэг (Арслан), Г.Нямсүрэн (Булган)

69 кг:

  • 1. М.Хишигмаа (Арслан)
  • 2. А.Сүрэн (Хилчин)
  • 3. Э.Даваанасан (Алдар), Д.Цэнгэл (Булган)

75 кг:

  • 1. П.Номин-Эрдэнэ (Алдар)
  • 2. Г.Уртнасан (Хилчин)
  • 3. Б.Цэцэгбаяр (Арслан), Н.Загардулам (Хилчин)

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж