Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана | News.MN

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана

Ирэх 2013 оны гуравдугаар сарын 1-нээс тамхичид, тамхины худалдаанд тавих хяналтыг эрс чангаруулахаар боллоо.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц улсад /2017.09.30-10.06/ Хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт, Клэрмонт Ферранд хотноо зохион байгуулагдсан Олон Улсын мал аж ахуйн үзэсгэлэн яармагт тус тус оролцлоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд Ерөнхийлөгч Жон Филип Доптой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Мөн мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үнэт зөвлөгөөний үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт хүрч, хүний нөөц бэхжиж, мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ гэдгийг онцон тэмдэглээд энэхүү салбарт нягт холбоотой хамтран ажиллахыг хүссэн юм.

Харин Франц улсаас мал эмнэлгийн салбарын нэг мэргэжилтэн албан хаагчийг гишүүн орнуудад 2-3 жилийн дадлага хийлгэх тухай санал тавьсныг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн нааштайгаар хүлээн авч хүсэлтийг тус байгууллагад уламжлахаар болов. Мөн талууд “Мал, амьтны эрүүл мэнд тухай хуул”-ийн хүрээнд байгуулагдах босоо тогтолцоотой Үндэсний мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц тогтолцоог боловсронгуй болгоход нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Төлөөлөгчид мал аж ахуйн салбарын Европын хамгийн том үзэсгэлэн буюу 26 дахь жилдээ Клэрмонт Ферранд хотноо зохион байгуулагдаж буй Мал аж ахуйн Олон улсын чуулга үзэсгэлэнд оролцсон туршлага судлан биотехнологийн-нөхөн үржихүйн , селекцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудтай уулзаж ярилцав. Мөн тус чуулга үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч ноён Рожер Блантай /Roger BLANC/ хоёр талын уулзалтыг хийсэн бөгөөд талууд 2018 оны Мал аж ахуйн үзэсгэлэнгийн түнш орноор Монгол Улсыг сонгон оролцуулах, ялангуяа тус үзэсгэлэнд оролцоход тавигдах шаардлага, оролцсоноороо ямар ашиг тустай талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-16 103.11.194.114

Esgii hiih gazar nohoi hereggui gej Tsolmon gegch mergejilgui nuhur tend yamar yamaa hiideg bna. Maliin emch nar l yavah yostoi bizdee

Avatar

ш** н а биз 2017-10-16 202.9.41.153

гарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж