Цөмийн бөмбөг хаятал АНУ дипломат байдлаа сахина гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Цөмийн бөмбөг хаятал АНУ дипломат байдлаа сахина гэв

Туркийн Анталия хотноо арваннэгдүгээр сарын 22-26-нд болох “Memoriad-2012” оюуны олимпод оролцохоор Монголын оюун ухааны академийн гишүүд бэлтгэлээ базааж байна.

Хойд Солонгосын цөмийн хийрхлийг дипломат арга замаар дарахыг хичээж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон CNN-д өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгос цөмийн бөмбөг хаятал бид дипломат байдлыг сахина” хэмээн хэлсэн байна.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж Солонгосын хойгт таагүй нөхцөл байдал үүсээд буй ийм үед олон улсын хамтын нийгэмлэг хориг арга хэмжээ, дипломат харилцааны тал дээр хэзээ хэзээнийхээс илүү нэгдмэл болж байгааг мөн Рекс Тиллерсон дурджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж цагаа гарздах хэрэггүй гэж төрийн нарийн бичгийн даргадаа хэлсэн нь өнгөрсөн сард цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн. Харин сөргөлдөөнөөс илүү дипломат байдлыг илүүд үзэж буй Рекс Тиллерсон АНУ-БНСУ Солонгосын хойгт цэргийн хамтарсан хээрийн сургуулилт явуулсны дараа дээрх мэдэгдлийг гаргасан байна.

АНУ-БНСУ Солонгосын хойгт цэргийн хамтарсан хээрийн сургуулилт явуулсныг Пхеньяны эрх баригчид “дайны бэлтгэл” гэж ойлгож, ихэд бухимдаж байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгостой эвлэрэх ямар ч сонирхолгүй гэдэг нь илт байгаа ч төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп асуудлыг дипломат арга замаар шийдэхийг хүсэж байгаа” хэмээн мэдэгдсэн.  АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар хоорондоо таарамж муутай тухай хов жив гарсан нь ч үүнтэй холбоотой юм.  Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгос олон улсын анхааруулгыг үл тоомсорлон зургаа дахь удаагаа цөмийн пуужин туршиж, сүүлд Японы арлын дээгүүр алсын тусгалт пуужин хөөргөсөн нь цөмийн аюул заналхийллийг улам дэвэргэсэн хэрэг болсон.

ОРЧУУЛСАН Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж