УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг шүүж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын тов ойртсон энэ үед нэр дэвшигчид улсынхаа хотуудаар тойрон иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2017.10.16/ 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх дээр эхэллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс С.Ганбаатарт 1,4 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан. Гэвч С.Ганбаатарын зүгээс  давж заалдах шатны шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс гарсан 1,4 сая торгууль, хандив болох 50 сая воныг улсын орлого болгох шийдвэрүүдийг хүчингүй болгосон гэсэн үг. Тиймээс С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал одоо болж байгаа юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болж, С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив болох 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж