Ял шийтгүүлэгчид 28,5 хувиар өсчээ | News.MN

Ял шийтгүүлэгчид 28,5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Ял шийтгүүлэгчид 28,5 хувиар өсчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын 14 хэмээн тогтож нийтээрээ амрах өдөр болгох эсэх талаар ярилцаж байна.

‘Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2017.10.13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулсан юм.

‘Шүүхийн төсөв, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна’ гэв

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов. 

Тэрбээр ‘Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм” гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.

Эх сурвалж: ШЕЗ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-16 202.179.26.209

1 жил хэн нэг нь өршөөл гээд бүгдийг нь гаргана дараа жил нь цагдаа хэрэг өслөө гээд дохио хангинуулна 3 дахь жил шүүх баахан хүн шийтгээд "сайн" ажилллана 4 дэх жил хүний эрх шоронжсон улс болллоо гээд гасалцгаана

Avatar

Зочин 2017-10-16 43.230.99.113

Эрүүгийн хэрэг нэг жилд 30%-аар өсөж байна гэдэг бол энэ орон сүйрч байгаагийн дохио мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж