Намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй

Энэ жилийн эхээр цаазлагдсан БНАСАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд агсан Ким Чолыг ер бусын аргаар хөнөөсөн, түүнийг шонд хүлж минометаар буудан цаазалжээ гэж “The Daily Telegraph” сонинд бичсэн байна.

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гэвч өнөөдөр /2017.10.16/ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүй аж. УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн. Тиймээс дахин бүлэг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж буй бололтой.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш хуралдах юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчдээ зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид мэдүүлсэн байгаа. Ерөнхийлөгч хариуг өнөөдөр багтаан өгөх чиглэл барьж буй.

Иймээс маргааш өдрөөс байнгын хороо хуралдаж, лхагва гаригт багтаан сайд нараа томилох чиглэлийг УИХ барьж байх шиг байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж