Эрчүүдийн цугларалт: “UB Auto tuning 2017” | News.MN

Эрчүүдийн цугларалт: “UB Auto tuning 2017”

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн цугларалт: “UB Auto tuning 2017”

УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы эхэнд тун удахгүй цахим парламенттай болно гэж мэдэгдэж байсан билээ.

Ferarri, Lamborghini Gallardo, 31 оны Ford , Toyota, тоноглосон Land Сruiser, Land 200, Lexus 570, Sonata 7, Prius, бартаат замын унаанууд, гэхчлэн бүх зэрэглэлийн машинуудыг нэг дор нь харах боломжийг бидэнд “UB Auto tuning 2017” шоу олгосон юм.

Гадуур унаад байдаггүй, Монголд ганц л байдаг Lamborghini Gallardo-г энэхүү шоунд ирснээр шинэ өнгө нэмэв. Манай улсад байгаа хамгийн үнэтэй, хамгийн хуучны, хамгийн ховор, содон машинуудын үзэсгэлэн энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14,15-нд “Наадам центр”-т зохион байгуулагдлаа. Энэ жилийн шоуг “Тэнгэрийн Модун” ТББ, “М77” авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо хамтран, шоуны ерөнхий спонсороор “Авто толь”, Голомт банк, “Авто Ойл ХХК”, “1000mashin.mn”, “Энх ундар’ авто тоноглол зэрэг байгууллагууд нэгдсэн байна. Тус шоу нь анх 2010 онд 60 машинтайгаар эхэлж байжээ. 

Гурван жил тутам болдог “UB Auto tuning 2017” энэ жилийн шоунд нийт 150 машин, 50 орчим сор болсон үнэтэй мотоцикл авчирчээ. Эдгээрийн 50 нь уралдааны чиглэлээр бүрэн тоноглогдсон бол үлдсэн 100 машин нь цэвэр хэв маягийг нь өөрчилсөн машинууд байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус шоунд гэр бүл, найз нөхдийн хүрээнийхэн голчлон оролцож, сэтгэл хангалуун буцсан юм. “Аав аа, ээж ээ би энэ машины хажууд зургаа даруулъя” гэх хүүхдүүд эцэг эхээ тайван суулгахгүй хөгжилдөнө. Хүүхэлдэйн кинон дээр гардаг машинуудыг бодитоор нь харах хөгжилтэй байгаа нь харваас илт. 

Спорт машин сонирхогчдын холбооны тэргүүн Г.Насанжаргал “Өмнө нь “Мишээл экспо”-д шоугаа зохион байгуулдаг байсан. Тухайн үед дээд тал нь 70 машин л ордог байсан. Харин “Наадам центр”-т бол нэг дор 200 авто машин байрлахаараа давуу талтай байна. Энэхүү шоунд Монголд явж байгаа бүх төрлийн машинууд тоноглолтойгоор ирсэн. Бүхий л машин хүмүүсийг уйдаахгүй, гайхашруулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийт найман номинациар машинуудыг шалгаруулах юм. Тухайлбал, best hobby, best engineer, best club, audio tuning, body tuning, racing tuning, golden hand төрлүүдээр шалгаруулалт явуулснаас гадна “Гранпри” буюу “King tuning”-ийг тодруулсан.

Хүмүүсийн ихэнх нь Prius унадаг болоод ч тэр үү тоноглосон prius их сонирхож байв. Сонирхолтой нь 10 сая төгрөгийн үнэ бүхий машиныг 100 сая төгрөгөөр тоноглосон авто клуб ч байлаа.

Хоёр цаг тутамд үзэгчдийн дунд азын сугалаа явуулж, шалгарсан хүмүүст спонсор байгууллага болох “Авто Ойл ХХК”, “1000mashin.mn”, “Энх ундар’ авто тоноглол зэрэг байгууллагын гарын бэлгийг өгч байсан юм.

Хөгжөөнт тэмцээний ялагч О.Батцэнгэл хүүгийн хамт

Мөн хөгжөөнт тэмцээн зохиоход ялагч болсон О.Батцэнгэл ”Өчигдөр фейсбүүкээс зарлалыг нь харсан. Манай хүү машин цуглуулах хоббитой болохоор энэхүү шоуг харуулъя гэж бодоод ирсэн юм. Хүүгийнхээ цуглуулдаг машиныг яг бодитоор нь харуулж чадахгүй ч гэсэн ядаж хорхойг нь дарах байх /инээв/. Хөгжөөнт тэмцээний ялагч болоод 100 литр бензиний эзэн боллоо. Би өөрөө prius унадаг болохоор бараг хоёр сарынхаа хэрэгцээг даачих байх” гэж байв. 

Энэхүү шоуны чимэг болсон хүлгүүдийн нэг бол маргаангүй Зайсан мото клубийн lamborghini байсан юм. Монголд тэр бүр яваад байдаггүй ховор машинуудыг энэхүү шоунд ирснээр харж нүд хужирласнаа нуух юун.

Зайсан мото клубийн тэргүүн Д.Чинзориг

-Танай клуб энэхүү шоунд хэд дэх жилдээ оролцож байна вэ. Энэ жилийн шоуны онцлог нь юу байв?

-Манай клуб энэхүү шоуг анх зохиогдсоноос эхлээд алгасалгүй оролцож ирсэн. Жилээс жилд оролцож байгаа машины төрөл, клуб, ивээн тэтгэгч байгууллага өргөжин тэлсээр байна. Манайхан машинуудаа их гоё тоноглодог болж. Энэ удаагийн онцлог гэвэл 200 гаруй төрлийн машинуудыг нэг дороос харах боломжтой.

-Шоунд танай клубээс хэдэн машин оролцож байна?

-Манай клубээс таван машин, гурван мотоцикл оролцож байна. 

-Таны сууж байгаа машин ямар үнэтэй вэ?

-Lamborghini Gallardo гэд машин байгаа юм. Ойролцоогоор 150 мянган америк долларын ханштай. 

“UB Auto tuning 2017” шоуг 16-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзүүлж байгаа болохоор гэр бүлээрээ яваа хүмүүст хөнгөлөлттэй тусч байлаа. Өдрийн 15 цагийн үед “Наадам центр”-ийн гадаа ч, дотор ч машины зогсоол олдохгүй болсноос тус шоуг хэр олон хүн сонирхож очсоныг илтгэнэ. 

Гэр бүлээрээ яваа хүмүүсийн төлөөлөл болох Д.Баярсайхан “Фейсбүүкээс мэдээллийг нь уншаад ирсэн. Хүүхдүүдэд маань их л сонирхолтой байх шиг байна. Манай гурван хүүхэд машинтай хүүхэлдэйн кино их үздэг. Мөн “Галзуу хурд” кинонд их дуртай. Хэдий машин унадаггүй ч гэсэн хүүхдүүд маань машины маркыг сайн мэднэ. Урлагаар дамжуулаад техникт дурлах сэдэл нь их байгаад байна уу гэж боддог юм. Би өөрөө ховор машин сонирхохоор ирсэн. Одоо бартаат замын унаануудын хэсэг рүү явах гэж байна” гэв.

Тус шоуг үзэж байхдаа хэв маягийг нь өөрчилж тоноглосон машинуудаас гадна дэлхий дахинд цөөн хувиар үйлдвэрлэгдсэн тансаг зэрэглэлийн машинууд оролцдогоороо онцлог. Гурван жил тутамд зохион байгуулдаг энэхүү шоу нь авто хүлэг сонирхогч залуусын хорхойг хөдөлгөж шүлсийг нь гоожуулсан гэхэд хилсдэхгүй. Мөн машины клуб болгон загварынхантай хамтарч ажилласнаар загвар өмсөгчдөөр машинаа чимж байв. Содон машин, загвар өмсөгч охидтой хамт зургаа авхуулах залуус олон байсан юм. Шоуны үеэр алкохолын төрлийн зүйл худалдаалахгүй, коктейл зэрэг амтлаг ундааг хийж сонирхуулж байгаа нь зөв сонголт байлаа.

Э.Сосорбурам

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2017-10-16 202.9.41.69

ene setguulch arai li huuchinsag bichih ym bolovsroldoo anhaarmaar

Avatar

Зочин 2017-10-16 122.201.22.30

Chawaasdaa oligtoi ym bgamuu ganz ferrari, audi r8 l bh shiwdee

Avatar

Зочин 2017-10-16 122.201.20.195

gadniihand l btii uzuuleeree de . bugd hog bn.

Avatar

Зочин 2017-10-16 66.181.177.168

Unetei mashin tsaanaasaa jaahan ym hiisen mashin tavichaad Tuning gehguiee nuhuduu. Gehdee iim ajil ehluulj baigaad ni bayar hurgey.

Avatar

111111 2017-10-16 203.91.119.163

Ганц Ламбоных нь мотор цохичихсон, сонин шүү

Avatar

Зочин 2017-10-16 182.160.32.27

Заавал ийм Монгол ялна маягийн ОРК гарчиг өгөх хэрэг байсан ч юм уу.

Avatar

Зочин 2017-10-16 203.91.112.146

Машин үйлдвэрлэдэггүй улсад ийм хөгийн юм хийх инээдтэй өрөвдмөөр юмдаа Угаасаа эдээрээ сагсуурах дуртай юм үзээгүй үхэр монголчуудын зан байхдаа
Нэг их ганган машин уначихсан гэр орон нь гэж авах юмгүй хүмүүс л байдаг юм байналээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж