Дахин дөрвөн улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэв | News.MN

Дахин дөрвөн улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Дахин дөрвөн улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэв

Супер модель Наоми Кэмпбеллийн тэрбумтан орос найз залуу нь түүнд зориулан ОХУ-ын нийслэл Москва хотын орчим сансарын хөлөг бүхий загвартай тансаг харш барьж байгаа гэнэ.

Черногор, Албань, Норвег, Украина гэсэн Европын дөрвөн улс ОХУ-ын эсрэг гаргасан Европын холбооны хоригт нэгдлээ хэмээн Европын холбооны Гадаад харилцааны сайд хатагтай Федерика Могерини аравдугаар сарын 13-ны өдөр мэдэгдлээ. ОХУ-ын эсрэг авсан хоригоо Европын холбоо ирэх 2018 оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгаад байгаа юм.

Хоригоо энэ есдүгээр сард сунгасан бөгөөд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны төлөө ОХУ-ын зарим хувь хүн болон хуулийн этгээдийн эсрэг хориг тавьсан юм. Энэ хоригийн жагсаалтад 149 хувь хүн, хуулийн 38 этгээд багтсан. Хоригийн дагуу эдгээр хувь хүн Европын холбооны улсууд руу зорчих эрхгүй бөгөөд хуулийн этгээдийн активыг царцаагаад байгаа юм.

Гэхдээ Черногор, Албань хоёр нь одоогоор Европын холбооны албан ёсны гишүүн биш. Харин гишүүн болох хүсэлтээ илэрхийлчээд байгаа. Харин Норвег, Украин нь мөн Европын холбооны гишүүн биш боловч тус холбооны ОХУ-ын эсрэг хоригт нэгдсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-16 202.9.40.85

Оросын түүх давтагдаж байна. Өнгөрсөнг зууны 20-иод оны үед тал бүрээс нь бүслэн боомилох гээд Антантын орнууд чадаагүй юм. Тэр үед туйлын хүн байсан ч даваад л гарсан. Антантын цэргүүд, хуучин хааны армийн генерал, офицерууд, хүчээр татагдсан цэргүүд, цагаан чехүүд …. тэднийг боомилсон түм буман юмнууд байсанч бүгд ялагдаж залуу Зөвлөлт улс ялалтын тугаа мандуулж билээ. Энэ харин нь түүхэн үнэн юм шүү. Дахиадл эхэлж байна даа. Хэний явуулга вэ? Таагаарай.

Avatar

BOLD 2017-10-16 103.229.120.2

HAANA BDAG ULSUUD VE

Avatar

Зочин 2017-10-16 202.21.105.46

uguulber bolgon ni yum gedgeer tugschihsun. ene setguulch mun uu?

Avatar

Ган 2017-10-16 66.181.164.235

Ёстой жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэж..Гөлөөг чинээ тоохгүй байна шдээ наад хоригийг чинь Оросууд..Харин ч ерөнхийлөгч Путин манайх дотооддоо бүгдийг хангадаг гадагш гаргадаг болтол хоригоо битгий л цуцалж үзээрэй дээ….Зах зээлийн биш журмаар өөрсдийн зах зээлд нэвтрүүлэхгүй байна гэж битгий гонгиноод байгаарай гээд хэлчихсэн шдээ

Avatar

Хөөрхий 2017-10-16 202.21.116.2

Ямар ч нөлөөгүй дөрвөн улс

Avatar

зочин 2017-10-16 66.181.160.29

Ер нь бол байдал улам л дордож байна Оросууд Хятадыг царайчилна Нөгөөдүүл нь Монголын талаархи хатуу бодлогоо тулгана Бидэнд их л хүнд тусндаа Ядаж байхад Батхүрэл Сүхтулга нар төр удирдаж байдаг ,,,, хэцүүднэээ

Avatar

Зочин 2017-10-16 182.160.37.86

бүх төлийн хүнсийг дотооддоо хийгээд сурчихсан юм билээ. барууны технологооор

Avatar

Зочин 2017-10-16

Socialism-iin uner… Ingej l eheldeg yum daa. Neg yumyg chanartai hiih bish olon yumyg dutuu chanar muutai hiih idealism

Avatar

Зочин 2017-10-16 103.57.92.88

агуу Оросууд юунд бүдрэх билээ дээ. Дотоодын үйлдвэрлэлээ улам хөгжүүлж хүмүүсий эх оронч сэтгэлийг хөгжүүлж чадлаа. Энэ жил Орос урьд өмнө ав байгаагүй их улаан буудайн ургацтай байгаа гэсэн. Агуу орон юмдаа. Хөөрхий манай орон ганц улс л хориг тавихад амь тавих шинжтэй.

Avatar

зочин 2017-10-16 66.181.160.29

За больж үз Хэдэн хувин төмс илүү хураагаад уль хөгжнө гэж хаашаа харсан юм байдаг юм бэ

Avatar

xxx 2017-10-16 202.5.196.90

Orosin augaa ard tumen kharin uls ornoo khogjuulj gadnnas avch bsan inportoo bagasgasan bna. Dotood nootsoo deed zergeer daichilj bna shuu dee. Dotoodin niit buteegdekhuun ni 25000$ -oos davsan. Getel manaikh 5000 ch khurekhgui l bna shuu. Bidnii bolovsrol soel khumuujil ediin zasgiin medleg maani khuvintai tomsnii khemjeend baigaagaa oorsdoo oilgodoggui maani gachlantai

Avatar

Цул алдаа! 2017-10-16 103.229.123.89

Босни-Черногор, Норвеги, Албани, Украйн. Ядаж улсуудын нэрийг зөв бич л дээ!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2017-10-16 202.21.106.130

ха ха Босни-Черногор гэнээ

Avatar

Зочин 2017-10-16 202.55.180.218

Хахаха, өөрөө бас зөв засч бичээчээ… Босни-Герцеговин гэж дуулсан болохоос Босни-Черногор гэж дуулаагүй юм байна…

Avatar

Зочин 2017-10-16 202.9.41.181

Оросууд хоригийг маш зөв ашиглаж дотоодын үйлдвэрлэлээ сэргээж байна даа

Avatar

Зочин 2017-10-16 182.160.32.237

өөрсдөө л хохирно шүү дээ. Оросууд үйлдвэрлэлээ сэргээж харин ч ашигтай боллоо.

Avatar

xxx 2017-10-16 202.5.196.90

Yuu unen ter unen

Avatar

Зочин 2017-10-16 103.229.121.186

хэрээ дагаж галуу хөлөө хөлдөв

Avatar

Зочин 2017-10-16 27.123.212.140

ингэчхээр нөгөөдүүл нь холбоондоо авчихаж магадгүй гэж горидоод л ккк. ингэхэд укриан хориг тавилгүй хүүрээ хийж байсан юм бэ өдий хүртэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж