Дахин дөрвөн улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Дахин дөрвөн улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэв

Супер модель Наоми Кэмпбеллийн тэрбумтан орос найз залуу нь түүнд зориулан ОХУ-ын нийслэл Москва хотын орчим сансарын хөлөг бүхий загвартай тансаг харш барьж байгаа гэнэ.

Черногор, Албань, Норвег, Украина гэсэн Европын дөрвөн улс ОХУ-ын эсрэг гаргасан Европын холбооны хоригт нэгдлээ хэмээн Европын холбооны Гадаад харилцааны сайд хатагтай Федерика Могерини аравдугаар сарын 13-ны өдөр мэдэгдлээ. ОХУ-ын эсрэг авсан хоригоо Европын холбоо ирэх 2018 оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгаад байгаа юм.

Хоригоо энэ есдүгээр сард сунгасан бөгөөд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны төлөө ОХУ-ын зарим хувь хүн болон хуулийн этгээдийн эсрэг хориг тавьсан юм. Энэ хоригийн жагсаалтад 149 хувь хүн, хуулийн 38 этгээд багтсан. Хоригийн дагуу эдгээр хувь хүн Европын холбооны улсууд руу зорчих эрхгүй бөгөөд хуулийн этгээдийн активыг царцаагаад байгаа юм.

Гэхдээ Черногор, Албань хоёр нь одоогоор Европын холбооны албан ёсны гишүүн биш. Харин гишүүн болох хүсэлтээ илэрхийлчээд байгаа. Харин Норвег, Украин нь мөн Европын холбооны гишүүн биш боловч тус холбооны ОХУ-ын эсрэг хоригт нэгдсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж