Дусал залгуулсан модод амилсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Дусал залгуулсан модод амилсан уу?

Тайландын нийслэл Бангкокт буудлага спортын Дэлхийн цомын энэ оны сүүлчийн тэмцээн үргэлжилж байна.

-Мод үржүүлгийн газраас авчирсан 20-25 настай моднуудын  99.9 хувь нь ургаж нутагшжээ-

Улаанбаатарын гудамжинд хэд хэчнээн тарьц суулгац суулгаж, тэдний хэд нь ургаж торнилгүй үгүй болсныг тоолоод баршгүй. 2-3 жил, хамгийн дээд тал нь 4-5 жилийн настай жижиг суулгацыг мянга мянгаар нь тарьж, мэргэжлийн бус хүмүүсийн ямар их цаг зав, хөрөнгө хүч үргүй зарсан юм бэ гэж харамсмаар. Харин сүүлийн 1-2 жилд нийслэлийн гудамжинд бяд сууж, ургаж томорсон шилмүүст моддыг олноор нь суулгаж, тал талаас нь саваа модоор түшүүлсэн байхын дээр заримд нь дусал хүртэл залгах болсныг уншигч та анзаарсан уу. “Уулын моддыг сугалж авчирлаа, ургахгүй дээ” гэх урагшгүй үг олонтаа сонссон ч тэдгээр моднууд нийслэлийн гудамжинд аль хэдийнээ нутагшжээ. Хуучин цагийн мод үржүүлгийн газруудад тариад мартсан шахуу 20-25 настай моднуудыг хотод авчран тарихдаа шинжлэх ухаанчаар хандахыг чухалчилсан. Тиймээс ч эдгээр моддын ургалт 99.9 хувьтай байгааг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга П.Ууганбаяр тодотгосон юм. 

Жил бүрийн аравдугаар сарын 14-нийг “Бүх нийтийн мод тарих өдөр” болгон зарласан. Энэ жилийн хувьд “Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” уриатайгаар өнгөрүүлсэн мод тарих өдөр (2017.10.14) нийслэлийн хэмжээнд 1000 гаруй мод усалж, 600 гаруй мод шинээр тарьжээ. 20 гаруй байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устган, бүтээлчээр оролцсоны сацуу улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарьсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2020 онд Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн Тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. НИТХ-аар батлуулж, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн арчилгаанд жил бүр 5.8 тэрбум төгрөг баталж заншжээ. 5.8 тэрбум төгрөг гэдэг хэр их мөнгө вэ гэдгийг олон зүйлтэй жишиж болно. Нэгэн үе хотын айл өрхүүдэд хог хийх ногоон уут тараахад төдий дайны хөрөнгө зарж, шүүмжлэл өрнүүлж байж болиулсан. Мөн нэгэн жил наслаад устаж үгүй болох цэцгэн гоёлд тэр хэмжээний хөрөнгө төлөвлөж байсан үе бий. 

Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн 5.8 тэрбум төгрөгөөр юу хийв?

  • 2016 онд 5.8 тэрбум төгрөгөөр нийтийн эзэмшлийн 105 гудамж, 97.5 га ногоон байгууламжийн арчилгааг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 108 аж ахуйн нэгж байгууллага хийж гүйцэтгэсэн.

  • 2017 онд 5.8 тэрбум төгрөгөөр нийтийн эзэмшлийн 73 гудамж, 88 га ногоон байгууламжийн арчилгааг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 81 аж ахуйн нэгж байгууллага хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ тохижилт хийх компанийг сонгон шалгаруулалтаар шалгаруулжээ.

  • Ногоон байгууламжийн арчилгааны 5.8 тэрбум төгрөгний санхүүжилтээс Хот тохижилтын газар 25 гудамжны 41.5 га газрын ногоон байгууламжийн арчилгаанд 2.568 тэрбум зарцуулан ажиллаж байна.

  • Олон Улсын Нийслэл хотууд ногоон байгууламжийг том оврын шилмүүст модоор ойжуулж, цэцэрлэгжүүлдэг туршлагын дагуу Солонгос, Япон улсын технологийг хэрэгжүүлж тарилтыг хийсэн.

  • Баянзүрх дүүргийн Эскадрилын хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвар хүртэлх замын хоёр талын ногоон байгууламжинд 2161 ширхэг, 20 гудамжинд 1920 ширхэг мод, нийт 4081 ширхэг шилмүүст мод (Нарс, Гацуур) тарьсан.

Үүнд:

  • 2016 оны намар нийт 380 ширхэг шилмүүст мод таригдаж 

  • 2017 оны хавар нийт 1972 ширхэг шилмүүст мод таригдаж 

  • 2017 оны намар нийт 1209 ширхэг шилмүүст мод таригдаж,

  • 2017 оны намар нийт 520 ширхэг гацуур мод таригдсан.

Эдгээр моднуудын арчилгааг тендерт шалгарсан мэргэжлийн байгууллагууд 3 жил хариуцан ажиллана. Үүнд, “Тод газар” ХХК, “Монгол тохь” ХХК, “Байгалиа дээдлье” ХХК 

АРЧИЛГААГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР ХИЙЖ БАЙНА

Тохижилт, ногоон байгууламжид ISO9001:2015 нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаанаас намрын цэнэг усалгаа хүртэл 22 ажилбар тус бүр дээр ажиглалт, зураг авалтыг хийж гүйцэтгэж, арчилгааны ажлыг технологийн картыг шинэчлэн боловсруулж 2018 оноос ногоон байгууламжийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахаар бэлтгэл хангаж байна. 

  • “Том модны шилжүүлэн суулгалт”, “Ургамлын өвчин хортон”, “Ногоон байгууламжийн усалгааг сайжруулах боломж” “Хөрс ариутгал, халдваргүйжүүлэлт” “Тарьц суулгацын чанар хүртээмж ба ургалтын чанарыг сайжруулах” сэдвээр салбарын эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖЯ, ШУА хүрээлэнгүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг ногоон байгууламжийн арчилгаанд мөрдлөг болгон ажиллаж байна.

  • Байгалийн олон наст өвслөг ургамлыг тарималжуулж, ургалтыг сайжруулах зорилгоор ХААИС-ийн МААЭШХ, Бэлчээр тэжээлийн лабораторитой хамтран манай орны нөхцөлд өвөлжих, ган хүйтэнд тэсвэрлэх чадвартай зүлэгний үрийг судлан, гаргаж ногоон байгууламжийн арчилгаанд хийж буй 73 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хяналт тавин ажиллаж байна.

УСАЛГАА

Тарьсан модны ургалтыг сайжруулах зорилгоор усалгааг эхний 10 хоногт өдөр бүр, хоёр дахь 10 хоногт өнжөөд, гурав дахь 10 хоногт гурав хоноод услах хэлбэрээр усалгааг явууллаа. Мөн усалгааны ажилд ЗАА, ногоон байгууламжийн хяналтын Төрийн бус гурван байгууллага графикийн дагуу технологийн хяналт тавин ажиллаж буй юм. Тарьсан модны ургалтыг сайжруулах зорилгоор усалгааг эхний 10 хоногт өдөр бүр, хоёр дахь 10 хоногт өнжөөд, гурав дахь 10 хоногт гурав хоноод услах хэлбэрээр усалгааг явууллаа. Мөн усалгааны ажилд ЗАА, ногоон байгууламжийн хяналтын Төрийн бус гурван байгууллага графикийн дагуу технологийн хяналт тавьж ажиллаа.

УРГАМЛЫН ӨВЧИН, ХОРТОНТОЙ ТЭМЦЭХ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжид 29 төрлийн 49 зүйл мод сөөг ургадаг бөгөөд ургамлын өвчин, хортон шавж зуны улиралд идэвхиждэг. Ургамлын өвчин, хортон шавжийн тархалтыг багасгах зорилгоор жил бүрийн 5,8 дугаар саруудад химийн бус аргаар тэмцэж байна.

Хийгдсэн ажил: Хотын төвийн 16 гудамжны 180 мянган ширхэг мод, сөөгөнд био бэлдмэл шүрших, биологийн бусад аргыг хэрэглэх ажлыг зохион байгуулав.

Хугацаа: 2016.5.25-2017.06.10, 2017.08.10-2017.09.10 

ТОМ ОВРЫН ШИЛМҮҮСТ МОДОНД ДУСЛЫН ШИНГЭН ЗАЛГАВ

Том оврын шилжүүлэн суулгасан шилмүүст модыг шим тэжээлийн дутагдалд оруулахгүй, модны стресс болох титэм шингэрэх, оройн нахиа хөөхгүй байх, өнгө шарлах зэргээс урьдчилан сэргийлж, ургалтыг эрчимжүүлэх зорилгоор дуслын шингэн залгадаг. Хийгдсэн ажил: 2016 оны намрын тарилтын 380ш модноос оройн нахиан хөөгөөгүй, шарлалт ихтэй 50ш модыг сонгож дуслын шингэнийг залгалаа. Дуслын шингэн залгаснаар өнгө сэргэж, оройн нахиа хөөж, ургалт хэвийн болсон. 

Хугацаа: 2017.5.27 – 2017.06.12.

Байршил: Засгийн газрын ордны баруун, зүүн талд, Санкт-Петрбург төвийн хойд талын авто замын голын зурвас

Мод тарина гэдэг хэлбэр хөөсөн, эсвэл сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл байхаа больж эхэлж байна. Модыг мэргэжлийн хүмүүс, шинжлэх ухааны үндэстэйгээр тарьдаг болсноос хойш хотын өнгө үзэмж хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зургуудаас харна уу. 
 

Н.УРТНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж