Дархан хотын суурийг тавьжээ (1961.10.17) | News.MN

Дархан хотын суурийг тавьжээ (1961.10.17)

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Дархан хотын суурийг тавьжээ (1961.10.17)

1925.10.16 БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдав

1925.10.17 МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцов. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар Н.Хаянхирваа томилогдов.

1945.10.20 БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүр ард түмний санал хураалт явагдав. Санал хураалтад 483291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.

1961.10.17 Бурхантын хөндий гэж газарт одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. 

1966.10.18 МХЗЭ-ийн 15-р Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцов.

1968.10.20 Монголын тамирчид анх удаа олимпиос медаль хүртсэн өдөр. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болов.

1997.10.17 УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд огцруулах эсэх талаар санал хураалт явуулахад 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2014.10.17 Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон юм. Уулзалтаас 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалт зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.

2015.10.16 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-16 202.9.43.67

НАРЛАГ МОНГОЛЫН ЭНЭ ГОЁ ХОТЫГ НАИРАМДЛЫН ДАРХАН ХОТ ГЭДГИЙМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж