Импортын барааны тал хувь нь стандарт хангасангүй

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Импортын барааны тал хувь нь стандарт хангасангүй

Яг одоо Төрийн ордонд Цусны төвийн явуулын багийнхан ирж цус хандивлах үйл ажиллагааг эхлүүлж байна.

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр чанар, стандартын шаардлага хангаагүй хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний 54 хувь нь импортолсон бараа байгаа ажээ.

“Тиймээс импортолж буй бараа бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулж, хяналт тавих шаардлагатай” хэмээн тус байгууллагаас гаргасан албан мэдээнд дурджээ.

ОХУ-ын хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ТР ТС 017/2011 гэсэн стандартын шаардлагыг хангаагүй 720 бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтынхан энэ оны эхний есөн сарын байдлаар илрүүлсэн байна. Стандарт хангахгүй байгаа 720 бүтээгдэхүүний 40 хувь үслэг эдлэл байгаа юм. Мөн эмэгтэй хувцас, гутал, дотуур хувцас, мөн сүлжмэл эдлэл энэ жагсаалтад орсон байна.

Стандарт хангаагүй бүх бараа бүтээгдэхүүнийг гүйлгээнээс татсан хэмээн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж