Ньюс хөтөч: Хуульчдын холбоо мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хуульчдын холбоо мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хуульчдын холбоо мэдээлэл хийнэ

Хотын цаг агаар

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

Үс засуулахад сайн

Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Бага морь одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдөр болох үйл явдал

09.00

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нотариатчдын танхим, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагуудтай хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, нотариатын үйлчилгээ зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

11.00

  • Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын танхим”-д цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийнэ.
  • ‘Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл’ хурал Төрийн ордны Их танхимд болно. Ерөнхийлөгч Х.Баттулга 14.00 цагаас үг хэлнэ.
  • “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Мogul town” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн бага хурал MN мэдээллийн төвд болно.

11.40

  • Хилийн 0151 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх с цэрэг халагдах цуглааны ажиллагаа болно.

12.00

  • Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким, музейн захирал У.Сарантуяа нарын “ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?” шинэ номын нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
  • “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусын идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.

12.40

  • Эрүүл мэнд, боловсрол, соел урлагийн салбарын ажилтнууд ‘Цалин нэмэгдүүлэхийг шаардсан’ цуглааныг ОУВС-ийн сангийн гадна талбайд зохион байгуулна.  Болох газар: 1-р сургуулийн урд, MCS плазагийн гадна талбайд буюу ОУВС-ийн байр,

13.00

  • Улсын Филармонийн байранд ‘Морин хуурын чуулгын 25 жил’-ийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

13.30

  • ХӨСҮТ-ийн хурлын танхимд ‘Сүрьеэгийн тулгамдсан асуудал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага’ сэдвээр ОХУ-ын Санкт Петербург хотын эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд лекц уншина.

14.00

  • Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. Энэ үеэр есдүгээр сарын 17-ны сугалааны тохирлоор 100 сая 20 сая 4 сая төгрөгийг сугалааны тохирлоор хожсон азтануудад батламж гардуулна

ОНЦЛОХ ЭВЕНТ

09.00

  • “Хот төлөвлөлтийн хүндрэлүүд ба түүнээс гарах арга зам” хэлэлцүүлэг Монгол, Японы төвд болно. Мөн энэ үеэр ’60 аад оны Японы хот төлөвлөлтийн жишээнээс’ үзэсгэлэнг толилуулна.

14.00

  • “Happy art” галерейд жирэмсэн ээжүүдийн өдөрлөг 14.00 цагаас болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж