Өнөөдрөөс өвлийн бүсчлэлээр зорчино

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс өвлийн бүсчлэлээр зорчино

Рэппэр Шон Жон Коумз буюу ’Diddy’ өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Лос-Анжелес хотын Беверли-Хиллз зочид буудлын өмнүүр явж байгаад өөр машинтай мөргөлдөн осолд оржээ.

Замын түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг болсоор чамгүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчылэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрийн дагуу  дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Харин  замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн билээ.

Үүний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжсэн ч амралтын өдөр учир өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлээр зорчиж байна.

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж