Шинээр 200 болон 2000 рублийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргаж байгаа тухай ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина аравдугаар сарын 12-ны Пүрэв гаригт мэдээллээ.
Шинэ мөнгөн дэвсгэртийг Алс Дорнод, Крым болон Москва хотод анхлан гүйлгээнд оруулж байгаа юм. Учир нь, эдгээр бүс нутаг болон хот шинэ мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгджээ.
“Арванхоёрдугаар сар гэхэд бүх нийтийн гүйлгээнд орно гэж тооцож байна, тэрнээс өмнө банкууд холбогдох бэлтгэлээ хангана” хэмээн Набиуллина хэлжээ.
Шинэ мөнгөн тэмдэгт шаардлагатай нууцлалуудыг багтааж чадсан байна.
Шинэ мөнгөн тэмдэгтийн загварыг шалгаруулах уралдааныг 2016 оны 6-10 дугаар сарын хооронд явуулжээ. Уралдаанд 5000 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд нийтдээ ОХУ-ын 1113 хотын түүхэн дурсгалт газруудыг дүрсэлсэн байжээ. Эцсийн шалгаруулалтаар хоёр бүтээлийг шалгаруулсан нь Севастополь болон Алс Дорнодын бэлгэ тэмдгийг дүрсэлсэн бүтээл байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ