Авто машины шоу зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Авто машины шоу зохион байгуулж байна

УДБЭТ 50 жилийн хугацаанд 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата”, “Риголетто”, “Отелло”, “Трубадур”, “Аида”-гаар Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон билээ.

Хамгийн үнэтэй, хамгийн хуучны, хамгийн ховор, содон машинуудын үзэсгэлэнг энэ амралтын өдрүүдэд  “Наадам центрт” зохион байгуулж байна. 

Анх 2010 онд 60 машин оролцуулснаар шоуг эхлүүлж байсан бол өнөө жил илүү өргөн хүрээг хамарч, 250 машин, 50 орчим мотоцикл шоуг нь чимжээ.

Спорт  машин сонирхогчдын холбооны тэргүүн Г.Насанжаргал “Өмнө нь “Мишээл экспо”-д  шоугаа зохион байгуулдаг байсан. Тухайн үед  дээд тал нь 70 машин л  ордог байсан. Энэхүү шоунд маань Монголд явж байгаа бүх  төрлийн машинууд тоноглолтойгоор ирсэн“гэлээ.

Энэ жилийн шоуг  “Тэнгэрийн модун” ТББ, “М77” авто клуб, Спорт  машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж буй ажээ.

Шоу өнөөдөр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Д.Сосорбурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж