“Эрдэнэт” дулааны станц шалгалтад бүдрэв

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” дулааны станц шалгалтад бүдрэв

Ард түмний шударга их хуралдайг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Уг шалгалтаар дээрх компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг зөрчиж 2016 онд нийт 135,8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй авсан. Байгууллагын албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлыг хариуцан гадаадад томилолтоор явуулахдаа холбогдох шийдвэр, төлөвлөгдөөгүй санхүүгийн анхан шатны баримт материал бүрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Иймээс тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зохих хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхааруулжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж