Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Холливуудын хамгийн их орлоготой жүжигчин Том Круз өөрийн болоод охин Суритай холбоотой тухай элдэв хов живнээс залхжээ.

(2017.X.16-2017.X.22)

ХОНЬ

Долоо хоногийн эхээр зарим хүмүүст хайр дурлалын асуудал анхаарлын төвд байна. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно. Үл ойлголцож хагацсан хосууд эргэн нийлэх магадлалтай. Үүний зэрэгцээ ажлын ачаалал их байна. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй. Үл хөдлөхтэй холбоотой маргаан таны талд шийдэгдэнэ. Санхүүгийн байдал сайжирч эхэлнэ. Гэхдээ зарлагаа хянаж, шаардлагагүй зүйлсэд мөнгө үрэх хэрэггүй.

ҮХЭР

Романтик харилцаанд таатай. Амьдралдаа бага зэрэг адал явдал нэмснээр таны сэтгэл санааг өргөж, эрч хүчийг нэмнэ. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах эсвэл бусдын үгэнд хэт автах хэрэггүй. Ажил хэргийн уулзалтад сайтар бэлтгэж очих хэрэгтэй. Эс бөгөөс өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй, боломжийг алдаж мэднэ. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй. Санхүүгийн алдагдалд орох магадлалтай.

ХАМТАТГАХ

Сэтгэл хөдлөл ихтэй байна. Бичиг цаасны ажлаасаа цэгцлэх, өр төлбөрөө барагдуулахад анхаараарай. Танд хамгаас хэрэгтэй зүйл бол цагаа зохицуулж сурах юм. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэв маягаас татгалзаж, эрсдэлтэй, сонирхолтой зүйл хийж, сэтгэл санаагаа сэргээх хэрэгтэй. Гэхдээ хэт зугаа цэнгэлд автах, амь нас, эд хөрөнгөд халтай эрсдэлийг тооцоолоорой. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна.

МЭЛХИЙ

Шинэ долоо хоногт таны тархи урьд өмнөхөөсөө ч илүү гайхалтай ажиллах бололтой. Гайхалтай ажлын санаа толгойд чинь олон орж ирэх бөгөөд мартахаасаа өмнө бичиж тэмдэглэх хэрэгтэй. Оюун санааны хүчээ бусдыг татах чадвар болгон ашиглаарай. Долоо хоногийн сүүлээр хотоос гарч алхах, иогоор хичээллэх зэргээр тайтгарал өгөх зүйлсэд цаг гаргаарай. Амралтын өдрүүдээр юуг ч амжуулах их эрч хүчтэй байх болно.

АРСЛАН

Ажилдаа байдаг бүхнээ зориулдаг хүмүүс гэр бүлийн үүрэг хариуцлагаа мартах төлөвтэй байна. Гэртээ чухал юм худалдаж авахаа өндөр үнэ төлөхгүй зэргээ хойшлуулах хэрэгтэй. Хайрын асуудал тань тогтворгүй байж мэдэх тул анхаараарай. Ганц бие хүмүүс таныг инээлгэж чадах хэн нэгэнтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Энэ таныг ганцаардал, бусад асуудлаа мартагнахад тусална. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулах, мөнгө зарах хэрэггүй.

ОХИН

Шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн байна. Бусдад өөртөө ямар санагдаж байгааг шуудхан хэлж, шударга зан гаргавал тохирно. Долоо хоногийн дундаас ажлын ачааллаа багасгасан нь зүйтэй. Бүх зүйлийг амжуулах гэж өөрийгөө ядраахаас зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдэд сэтгэл санаагаа гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, залхаад байсан зүйлүүдээсээ сэтгэл санаагаа чөлөөлөөрэй.

ЖИНЛҮҮР

Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаараарай. Ажил мэргэжилтэй холбоотой олон боломжууд гарч ирнэ. Хэт амиа хичээж, бусдыг үл тоох хэрэггүй. Эдгээр өдрүүдэд аль болох олуулаа байж, найз нөхдөдөө өөрийн мэдрэмжээ хуваалцаж өнгөрөөгөөрэй. Сэтгэл дотроо бодож явдаг бүхнээ хуваалцаж, тайтгарлыг олж авах хэрэгтэй. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй. Ялангуяа санхүүгийн асуудалд яаран шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.

ХИЛЭНЦЭТ

Амьдрал магадгүй идэвхтэй өрнөнө. Хотоос зайдуу гарах, хэлэлцэх асуудлаа орхиод амралтын өдрүүдэд романтик байх, найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ оролцуулан хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаарай. Жинхэнэ хайр таны ойр орчимд байна. Та олж харах л хэрэгтэй. Таны урам зориг, төсөөлөл дээд цэгтээ хүрч таныг урлагийн сонирхлоо бүтээлчээр харуулахад дэмжиж өгнө. Шинэ танил тань олон таагүй зүйлийн эхлэл болж мэднэ. Танд хэт саймширсан нэгнээс болгоомжлох хэрэгтэй. 

НУМ

Үйл явдлаар өрнүүн байна. Энэ долоо хоног таны хувьд ээлтэй, гэгээлэг байх болно. Таны чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болж чадна. Албан үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болно. Cap таны өөрийн чинь тэмдэгт айлчилж байгаа тул гадаад төрх, имиждээ анхаарал тавихад хамгийн тохиромжтой үе. Хэрэв та гаднаасаа сайхан харагдах юм бол дотоод сэтгэл чинь ч гэсэн дагаад сайхан байх болно. Хэрэв та амралтын өдрүүдэд гэртээ үлдэхээр шийдвэл лаа асааж, хөнгөн хөгжим сонсон тайвширч болох юм.

МАТАР

Завгүй долоо хоног ирж байна. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмнэ. Өөрийн чадвар, бололцоонд бодитой хандах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн эсвэл ойр дотны хэн нэгэнтэй чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжийг бүү алдаарай. Танд тэднээс суралцаж мэдэх зүйлс бий. Бие тань таагүй байгаа нөхцөлд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайнгүй байх бөгөөд зарлага нэмэгдсээр байна. Хяналтаа алдаж, зугаа цэнгэлд хөөрцөглөх хэрэггүй.

ХУМХ

Өөрийгөө хайрлаарай. Бусдыг хайрлахын өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хайр дурлалаас болж бардам зан, өөрийгөө хүндэтгэх үзлээ алдах хэрэггүй. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого нэмэгдэнэ. Магадгүй та нарын зарим нь шагнуулж ч мэдэх юм. Зугаа цэнгэл ялангуяа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай. 

ЗАГАС

Хийж буй ажлаа түр хойшлуулж, завсарлага авах хэрэгтэй. Танд яг одоо амралт юу юунаас илүү чухал байна. Хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Өнгөрсөн хэрэг явдлыг сөхөж маргаан дэгдээх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч, урам зориг сэргэнэ. Ажил хэргээ долоо хоногийн сүүлээр амжуулахад таатай. Орлого бага зэрэг нэмэгдэх боловч зарлагаа хасахгүй бол ямар ч нэмэр болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж