Тавантолгойн гүүрийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гүүрийг хаажээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхны сонгуулийн эрх Орон нутгийн сонгуулиар зөрчигдөж буй аж.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 256 метр урттай гүүрийг  тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Тус гүүрийг 1989 онд ашиглалтад оруулж, Тавантолгойн гүүр гэж нэрлэжээ. Гүүр дагуу хайрганы карьерууд олон байдаг бөгөөд даац хэтрүүлж ачаа тээвэрлэдэг, том оврын ачаатай автомашин зорчсон нь гүүр эвдрэхэд гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй аж. Тиймээс хохирол учруулахгүйн тулд гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Инженерийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулахад “Одоогоор техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж байна. Энэ судалгаагаар гүүрийг дахин шинээр барих эсвэл засварлах эсэхийг нь тодорхойлно. Түүнээс гадна хүйтний улирал эхэлсэн учраас гүүрийг шууд засварлаад нээх боломжгүй байна. Гүүр хаасан ч хайрга олборлодог компаниудын автомашинууд хаалтыг нь авч зорчих тохиолдол гарч байгаа учраас амь нас, техникийн аюулгүй байдлаа бодож тус гүүрээр зорчихгүй байхыг хатуу анхааруулж байна” гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж