“NAFTA” бүгдэд ашигтай хувилбар

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

“NAFTA” бүгдэд ашигтай хувилбар

“NAFTA” бүгдэд ашигтай хувилбар

Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг өөрчлөх тав дахь удаагийн уулзалт хэлэлцээ АНУ, Канад, Мексикийн төв банкны захирлуудын уулзалтаар үргэлжиллээ. Сонирхолтой эдийн засаг буландаа тус гэрээг танилцуулж байна.


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар бүс нутгийн чөлөөт худалдааны гэрээг бүх талуудад харилцан ашигтай байхаар өөрчлөхөөр хэлэлцэж байна. 23 жилийн өмнө байгуулсан гэрээг Дональд Трамп АНУ-ын ашиг сонирхолд хохиролтой хэмээн үзжээ.

Канад, АНУ нь 1989 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулж, 1994 онд Мексикийг эгнээндээ нэгтгэжээ. Өнөөдөр NAFTA -гийн гэрээ 17 тэрбум их наяд ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамарч байна. Гурван орны 450 сая хүний хооронд худалдааг хөнгөвчилснөөр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүс нутгийн худалдаа дөрөв дахин нэмэгджээ.

Чөлөөт худалдааны гэрээний ачаар АНУ-ын иргэд хямд үнээр нефть, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна. Гэвч чөлөөт худалдааны гэрээ нь АНУ дахь хагас сая хүний ажлын байрыг булааж, худалдааны алдагдлыг нэмэгдүүлсэн гэж буруутгагджээ.

Хөлс бага ажиллах хүчний төлөө АНУ-ын үйлдвэрүүд Мексик рүү нүүх болсон аж. Үүний улмаас Калифорниа, Нью-Йорк, Мичиган, Техас муж улсад ажлын байр хорогджээ. Чөлөөт худалдааны гэрээнээс өмнө эдгээр бүс нутагт автомашины хөдөлгүүр, компьютер, цахилгаан барааны үйлдвэрүүд олон байсан аж.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж