Замын засвар, шинэчлэлийн ажил ирэх сарын 1-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Замын засвар, шинэчлэлийн ажил ирэх сарын 1-нд дуусна

АНУ-ын 67 дахь Төрийн Нарийн бичгийн дарга, Хиллари Клинтон өнөөдөр 65 насыг зооглож байна.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний үйл явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх  нэг км авто зам, Өгөөж,чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэсэн байна. Мөн нийслэлийн есөн дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн   13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  долоон багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  гурван багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын дөрвөн багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж