Сошиалаар сонин юутай | News.MN

Сошиалаар сонин юутай

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай

Швейцарийн Холбооны Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал, Зэвсэг хураах бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кассым Жомарт Токаевтай уулзлаа.

News агентлаг долоо хоног бүр өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд анхаарал татсан мэдээллийг нэгтгэн “Сошиалаар сонин юутай” буланг хүргэдэг билээ.


Өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд хамгийн их яригдсан зүйл бол БНХАУ хонины нэхийг боловсруулан АНУ-ын зах зээлд гаргаж байгаа талаарх мэдээлэл байлаа.  Монгол Улсаас 5000 төгрөгөөр худалдаж авсан нэхийг БНХАУ-д боловсруулан 110 мянган ам.доллараар худалдаалж байгаа талаарх мэдээлэл гарч, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрийн хэрэгцээ бидэнд бий гэдгийг хэлж байлаа.

-МӨНХЖАРГАЛ Жавзмаа‏ @munkhjargalpr:  5К үнэтэй Монгол нэхийг БНХАУ боловсруулаад АНУ-ын зах зээлд 110 доллараар зарж байна. ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрийн хэрэгцээ бий.

-Монгол САМЖ  @bayanmunkh6  Монгол нэхий Америкт $109,  Нүүрсчидээ

– П.ЛХАГВА @Lhagva6 : Монголдоо боодол бохины үнэгүй нэхий гадаад зах зээл дээр нэг иймэрхүү. Түүхий эдийн үнийг өсгөх МАН-н амлалт газрын гавруу ороод сураггүй.

-Матарын орд‏ @rinbmba: Монголд ийм боловсруулалт хийдэггүй, Хятад руу түүхий нэхий экспортолдоггүй.

-А. Дэлгэрсайхан‏ @ADelgersaikhan: Өвөрмонголын хонь. Манай мал өвчтэй, шимэгчтэй болохоор нэхий нь зөндөө нүхтэй, соривтой. Халимлах машинд ороод л тасраад унадаг гэсэн.

-В.Хадхүү‏ @KhadkhuuV:  Нэхий болон ямааны арьс тэрч байтугай нохойны арьсыг маш сайн боловсруулаад экспортолж чадвал өндөр үнэ хүрнэ… дотооддоо боловсруулах л

Олон нийтийн сүлжээнд 13 настай охин зочид буудалд нас барсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын фэйсбүүк хуудсанд “Ийм хүмүүсийг цаазлах ёстой. Цаазын ялыг сэргээх ёстой” гэх утгатай үг бичсэн нь олон нийтийн талцуулсан юм. Нэг хэсэг нь цаазын ял хэрэггүй гэж байхад нөгөө хэсэг нь заавал цаазын ялыг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

-ГЭГЭЭ‏ @ts_alt:  ЦААЗАЛ Би цаазын эсрэг байсан ч МОНГОЛД ЦААЗГҮЙ БАЙХ нь ЗОХИХГҮЙ юм байна

-Tsetsegmaa Saijrakh: Дэмжиж байна. Цаазын ялыг сэргээж бузар хэрэгтэнг гэсгээх хэрэгтэй.

-Мөбө‏ @mubu0126: Эднийг цаазлах яахав Тэр нүхэн жорлон шиг буудлуудыг хааж насанд хүрээгүй хүүхдийг оруулдаг газруудыг цаашид байхгүй болгох хэрэгтэй

-Керен Пунаа®‏ @FTMongolia:  Ард түмний амнаас ЦААЗАЛ, АЛ, УСТГА, ҮХ гдг үг их гарах болсон нь УТийнхөний ажлын үр дүн ямар буйн илрэл гэлтэй.

-@AyushBate: Өнөөдөр цаазын ял дэмжиж хэрэгжвэл. Маргааш та өөрөө цаазлуулж мэднэ шүү.  Түүний дотор Монгол шиг хууль журмаа шударга дагадаггүй улс оронд.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2017-10-15 43.228.129.77

tsaaz baih heregtei, neg gemt heregteng tejeeh shaardlaga baihgui. elbegdorj mash buruu zuil hiisen.

Avatar

Зочин 2017-10-15 66.181.178.93

Хохирогч нь бүх л насаараа сэтгэлийн тамд ундаг юм даа. Элбэгдоржид амсуулах юмсан.

Avatar

Иргэн 2017-10-15 202.131.235.214

Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг химийн аргаар хөнгөлдөг шийтгэлийг эрүүгийн хуульд оруулъя. Энэ шийтгэлийг өндөр хөгжсөн улс орнууд хэрэглээд хэрэгжүүлээд эхэлсэн байна шүү. Цаазлахаас илүү ач холбогдолтой бас"гуманист" шинжтэй гээч

Avatar

ОЛ 2017-10-15 66.181.160.81

дэндүү эрх чөлөөтэй Монголд цааз хэрэгтэй. Ардчиллыг буруу хийсэн. Ц.Элэгдорж худлаа, НҮБ-д алба хаших гэж шоудан цаазгүй орон гэж өөртөө популизм хийсэн.

Avatar

Зочин 2017-10-15 66.181.181.30

Хуулиин салбариинхаан шудрага шуулдээ хохирогчииг нь бодооч ээ хэрэг хиисэн талд нь уилчлээд баивал танд нугэл бно

Avatar

Зочин 2017-10-15 103.26.195.106

Монгол улс хуулиа чангатгах хэрэгтэй. Хүн амины хэрэг мөн авилгал хээл хахууль эдийн засагын хэрэгүүдийг цаазын ялтай болгочихвол эмх цэгцэндээ орно доо

Avatar

Зочин 2017-10-15 66.181.160.71

Цаазын ял байх хэрэгтэй юм байна. Түүнийг сэргээх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж