Нийслэлд 800 мод тарина

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Нийслэлд 800 мод тарина

Нийслэлийн МАН /хуучнаар МАХН/ 2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр намын байраа шатаалгаснаас болж Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Хүүхдийн төлөө газартай гурвалсан гэрээ байгуулж Хүүхэд залуучуудын ордны 1500 метр квадрат талбайг түрээслэж байсан.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлээс энэ намар 800 мод тарих аж.  Өнгөрсөн хавар Улаанбаатар хотын хэмжээнд 2000 мод суулгасан байна.

Ногоон байгууламжийг шинээр байгуулахад газар чөлөөлөлт хүндрэлтэй байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр газар ногоон байгууламж бий болгохоор болж, газрыг чөлөөлөх албан даалгаврыг  иргэдэд өгсөн ч саад учруулах болжээ.

Иргэдэд албан даалгавар хүргүүлээд байхад  ТҮЦ  байршуулсан газрыг  чөлөөлдөггүй эс бол мод тарих газарт ТҮЦ –ээ байршуулах зэргээр ажил удах болжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж