“Samsung Electronics”-ын дэд захирал огцорчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

“Samsung Electronics”-ын дэд захирал огцорчээ

“Samsung Electronics”-ын дэд захирал огцорчээ

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн дэд захирал Квон У Хён огцорчээ. Квон У Хён нь  “Samsung Electronics” компанийг удирдах гурван дэд захирлын нэг нь аж. Компани дөрөвдүгээр улирлын орлогын таамаг мэдээллийг гаргасантай зэрэгцэн дэд захирал халагдах өргөдлөө өгчээ. Тэрбээр ирэх оны гуравдугаар сарыг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлд хэвээр үлдэх аж.

“Samsung” группын өв залгамжлагч, дэд захирал Ли Жэ Ён авлигын хэрэгт холбогдон өнгөрсөн наймдугаар сараас хойш хоригдсоноос хойш компанийн имиж нэр хүнд сэвтсэн юм. Түүнчлэн тус компанийг удирдлагын хямралд орсон талаар шум тарах болжээ.  

Ли Жэ Ён нь Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Кын Хэ, түүний дотны найз Чой Сун Шил нарын хэрэгт  холбогдон шалгагдаж буй. Түүнийг хандивын сангаар дамжуулан Чой Сун Шилд 41 тэрбум ам.долларын авлига өгч, бизнесийн таатай орчин бүрдүүлэхийг оролдсон хэрэгт сэжиглэжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж