Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхны сонгуулийн эрх Орон нутгийн сонгуулиар зөрчигдөж буй аж.

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалт бүхий бүсчлэлд өвөл, зуны улиралд шилжүүлдэг. Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 15-аас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийсэн юм.  Өөрөөр хэлбэл, өвлийн бүсчлэлийн дугаарын хязгаарлалт Офицеруудын ордноос Саппорогийн уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар дотор дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж