Цэрэг татлага энэ сард болно

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага энэ сард болно

Сонгуулийг өнгө, мөнгөний сонгууль болгож, иргэдийн сонголтыг луйвардсан гэх маргаан үүссэн тойргуудын нэг нь Дорнод.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагдах юм.

 

Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

 

Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгжийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж заасан байдаг.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж