Киргизстанд сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Киргизстанд сонгууль болж байна

Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорын ойролцоох рашаанд үхрээ усалж байсан залууг зодож, улмаар бензин асган шатааж, тамлаж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.

Төв Азийн Киргизстан улсад өнөөдөр /2017.10.15/ ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Нэр дэвшигчдийн дунд бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн ерөнхийлөгч Алмазбек  Атамбаевын дэмжиж буй Суронбай Жинбеков ялалт байгуулах магадлал өндөр байна. Барууны ажиглагчдын зүгээс ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга болно гэдэгт найдаж байгаа аж.

Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчдийн дунд зөрчил гаргасан мэдээлэл их байв. Мөн хөрш Казахстан улсаас Киргизстаны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж буй гэх хардлага ч гарчээ.

Зөвлөлт Холбоот улс задарсны дараа Киргизстан улс тусгаар тогтнолоо олжээ. Тус улс нь зургаан сая хүн амтай. 2010 онд баталсан үндсэн хуулийн дагуу Киргизстаны ерөнхийлөгч нэг удаа зургаан жил ажиллахаар сонгогддог аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж