Я.Санжмятав нар ОУПХ-ны Ассамблейд оролцож байна | News.MN

Я.Санжмятав нар ОУПХ-ны Ассамблейд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Я.Санжмятав нар ОУПХ-ны Ассамблейд оролцож байна

Нефтийн бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой нэг төвшинд байлгах зорилгоор Уул уурхайн яам нь Монголбанк, нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт болох аж.

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулган болж байна. Уг чуулганд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид болох Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нар оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы хөтөлбөрт нэмж оруулах шаардлагатай тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нэгдсэн хэлэлцүүлгийг “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон ургалч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд хийж байна.

Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо нь 1889 онд Парис хотноо анх үүсэн байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, бусад 11 гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах, үйл ажиллагааг нь сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой аж. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал ОУПХ-нд 1962 онд гишүүнээр элссэн байна.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ази, Номхон далайн

бүлгийн хуралдааныг даргалав

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 14-нд Парламентын төвд болсон Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалав. Хуралдаанд 24 орны 140 орчим парламентын тэргүүн, төлөөлөгчид оролцлоо.

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг “Шашин хооронд, үндэсний цөөнх хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах” сэдвээр болж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Эдүгээ дэлхийн улс орны дотоодод, мөн улс орнуудын хооронд зөрчил сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Шашин хооронд болон үндэсний цөөнх хоорондын яриа хэлцээ явуулах аливаа санал, санаачлагыг Монгол Улс дэмжих болно. Үндэсний цөөнхийнхөө тулгуур эрхийг хамгаалж, тэдний уламжлалт шашин соёлыг хүндэтгэж байх нь Монгол Улсын бодлого, үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг’ гэдгийг онцлон тэмдэглэв.

Уг хуралдаанаар Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Бангладешийн Дака хотноо 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах, ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээлэл, “АСЕАН+3” бүлгийн уулзалтын талаарх мэдээлэл зэргийг тус тус сонсох, ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы үеэр болох сонгуулиудад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэх, Ази, Номхон далайн бүлгийн 2018 оны даргыг сонгох зэрэг 11 асуудал хэлэлцэж, төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцсон, ажил хэрэгч уур амьсгал дор хуралдаан амжилттай болж өндөрлөв.

Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Санкт-Петербург хотын Таврический ордонд болсон Бүс нутгийн бүлгүүдийн дарга нар болон Байнгын хороодын ерөнхийлөгч нарын уулзалтад оролцлоо.

ТОДРУУЛГА: Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн хуралдаануудад идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болд,1998-2000 онд ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Н.Энхболд 2002-2003 онд Гүйцэтгэх хорооны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүн, К.Сайраан 2006-2007 онд Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн хорооны даргын орон тоон дээр тус тус нэр дэвшин сонгогдож ажиллажээ. Мөн ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалах ээлж тохиоход, Улсын Их Хурлын дарга М.Энхболд удирдан зохион байгуулсан байна.

З.Нарантуяа гишүүн Эмэгтэй парламентчдын

чуулганд оролцлоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 10 дугаар сарын 14-нд ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын чуулган боллоо. Эмэгтэй парламентын товчоо нь уг чуулганы бэлтгэлийг хангах, эмэгтэй парламентчдын үйл ажиллагааг зохицуулах болон ОУПХ-ны бусад байгууллагын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор анх байгуулагджээ.

Энэ удаагийн чуулганаар парламентын дарга, гишүүд, төлөөлөгчид “Жендерийн мэдрэмжтэй парламент” сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцов. Уг чуулганд монголыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа оролцсон юм.

Ассамблейн гурван чуулган дараалан зөвхөн нэг хүйсийн парламентын төлөөллийг оруулсан тохиолдолд гишүүн орны парламентын төлөөллийн тоог нэгээр багасгадаг байна. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд уг чуулганд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд Д.Алтай, Д.Туяа нар 2004 онд ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын товчооны гишүүнд нэр дэвшин сонгогдон ажиллаж байжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Saidad gorilogch 2017-10-15 150.129.142.155

Bid nar said boloh geed zavgui bna, AN-iinhan ta nar gadaada yavaad ir.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж