Францын армийн нисэх онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Францын армийн нисэх онгоц осолджээ

1980 оноос эхлэн NBA аварга авсан багууддаа зориулж баримтат кино бүтээдэг уламжлалтай болсон.

Францын армийн тээврийн онгоц Зааны ясан эргийн ойролцоо осолдож, дөрвөн хүн амь үрэгдэн, зургаан хүн гэмтэж бэртжээ. Украинд үйлдвэрлэсэн Антонов нисэх онгоц Абиджан нисэх буудлын ойролцоо тэнгист унасан аж. Амь үрэгдсэн дөрвөн хүн Молдавын иргэд бол гэмтэж бэртсэн хүмүүсийн хоёр нь Молдав, дөрөв нь Францын иргэн байжээ.

“AFP” агентлагт мэдээлснээр нисэх онгоц газардах гэж байхдаа осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Харин “Reuters” агентлаг онгоц осолдох үед цаг агаар шуурга, аадар бороотой байсныг онцолжээ.

Тээврийн нисэх онгоц исламын жихадын эсрэг Францын армийн Бархане ажиллагаанд оролцож байсан аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж