Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

З.Нарантуяа: АН тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газарт буцаах шаардлагатай гэж та үзэж байна. Шалтгаан нь юу вэ?

-Засгийн газар 2017 оны төсөвт хоёр дахь өөрчлөлтийг оруулахаар УИХ-д өргөн барьсан. Би үүний эсрэг байгаа. Төсвийг тодотгох хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл төсвийн орлого буураагүй, нэмэгдсэн. Энэ оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Ийм байхад Засгийн газар олсон орлого болгоноо үрж, зарахын тулд төсвийг тодотгодог хуучин арга барилаасаа салах хэрэгтэй байна. Нэгдүгээрх зарчмын асуудал энэ.

Хоёрт, бидэнд өнөөдөр төсвийн зардлаа 498.5 тэрбумаар нэмээд байх хоолойд тулчихсан зайлшгүй шаардлага үүсээгүй. Зарим нэг жишээ татъя. Тухайлбал, төсвийн зардалд нэмж суулгахаар оруулж ирсэн 498.5 тэрбумын 290 орчим тэрбум нь барих шилжүүлэх концессын эргэн төлөлтийн төлбөр. Энэ зардлыг заавал 2017 онд багтаан өгөхгүй бол болохгүй гэж байгаа. Би бол 2018 оны эхний сард хийх гадаад өр төлбөр, төсвийн энэ их алдагдлыг бууруулах асуудал бол концесст төлөх төлбөрөөс илүү чухал гэж үзэж байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншина уу.


А.Сайхантамир: Миний карьер дөнгөж эхэлж байна

Амарсанаагийн Сайхантамир. Энэ бол “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн бүсгүй. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн миссээр ямар бүсгүй тодорсон нь хүмүүсийн сонирхлыг татаж буй. Ингээд “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн мисс А.Сайхантамиртай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө “Мисс-Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссээр шалгарсанд баяр хүргэе. Бидэнд сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. “NEWS” агентлагийнхаа уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. “Мисс Монголиа” холбооноос “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монголынхоо миссийг шалгаруулдаг. Энэхүү тэмцээний тэргүүн миссээр тодорсон бүсгүй дэлхийд чансаагаараа гуравт ордог “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог юм. Энэ жилийн “Мисс Монголиа 2017” тэмцээний эхний шалгаруулалтад 50 гаруй охид бүртгүүлж, шилдэг 14 охид шалгарч үлдсэн. Миний хувьд Монголынхоо мисс болж, тэргүүн титмийг тэргүүндээ зүүсэндээ маш их баяртай байна. Надад тусалж дэмжсэн баг хамт олон, найз нөхөд, эрхэм гэр бүл, багш нартаа маш их талархаж явдгаа хэлье.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншина уу.


Р.Анхням: Уран бүтээлчдээ гадны зах зээлд гаргана

Жүжигчин Р.Анхнямтай ярилцлаа. Амаржсанаасаа хойш нам гүмхэн болоод байсан жүжигчин маань “Чингисийн хүүхдүүд ” уран сайхны кинонд тоглоод амжжээ.


-Одоо охин нь хэдтэй вэ. Хүүхдээ харангаа уран бүтээлээ хийгээд байна уу?

-Охин маань дөнгөж ой хүрч байна. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. Ажлаа хийнгээ хүүхдээ өсгөж байна. “Монгол контент” компани болон “Анхням кастинг агентлаг” хамтран зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэсэн уран сайхны кино хийж байгаа. Ерөнхийдөө киноны маань зураг авалт төгсгөлийнхөө шатандаа орсон. Улирлын зураг авалттай учраас хүлээгдээд байж байна. Мөн Оскарт өрсөлдөх албан ёсны эрх авсан “Чингисийн хүүхдүүд” киногоороо олон улсын кино наадмуудад оролцоно. Миний хувьд буцаад уран бүтээлийнхээ ажилд орсон.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншина уу.


А.Туяа: Жеймс Бондын найз бүсгүй болохыг мөрөөддөг

Жүжигчин А.Туяатай ярилцлаа. Тэрбээр хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшнаасаа гарч, чөлөөт уран бүтээлч болоод байгаа билээ. Залуу уран бүтээлч маань хувийнхаа амьдралд илүү анхаарч, өөр зүйлд өөрийгөө сорихыг хүсчээ. Мөн хувийн бизнестэй болоод амжсан гэдгээ ч дуулгасан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Тун удахгүй “Single lady`s 3” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Өмнө нь нэг, хоёрдугаар ангийг үзэгчдэд хүргэж байсан шүү дээ. Хэр догдолж байна вэ?

-Юуны өмнө “NEWS” агентлагийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголдоо анх удаа нэг, хоёр, гурван ангитай “Single lady`s” уран сайхны киног хийж, үзэгчдэдээ хүргэх гэж байна. Мэдээж догдлолгүй яахав. Над шиг догдолж буй олон бүсгүйчүүд байгаа байх. Бид өнгөрсөн зун киноны зураг авалтыг хийхээр бараг 6000 км аялж, ажлаа хийнгээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнг үзлээ.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншина уу.


Шимизү Тэцүро: Монголд авсан гэрэл зураг жинхэнэ бүтээл болдог

Хөлгүй их далайн ёроолд амьдардаг ховор сонин амьтад, цэцэгс хараа булаана. Далайн давалгаанд эрх дураараа сэлж буй халим. Их далайгаас загасчлал хийж буй Японы ард түмнийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь энэ. Үргэлжлүүлэн хурдны галт тэргээр арлын орны байгалийн үзэсгэлэнтэй танилцаж, гудамжны худалдааг сонирхох нэгэн сонирхолтой үзэсгэлэн энэ сарын 11-нд “Q art gallery”-д нээлтээ хийлээ.

Учир юу гэвэл энэ онд тохиож буй Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Япон улсын 17 гэрэл зурагчин Монголд иржээ.

Тэдний нэг 35 жил гэрэл зураг авч байгаа гэрэл зурагчин Фүкүй Норио. Тэрбээр сүүлийн 13 жил Японы уламжлалт хөгжөөгч эмэгтэйчүүдийн зургийг авч байгаа аж. “Миний хувьд тухайн хүнийг бүрэн илэрхийлэхийн тулд олон удаа уулзаж, ярилцдаг. Дараагаар бүтээлийнхээ санааг гаргадаг юм. Японд энэ чиглэлээр сонирхогчийн түвшинд гэрэл зураг авдаг олон хүмүүс бий. Мөн гадны орныхон ч гэсэн энэ сэдвийг их сонирхдог. Би өнгөрсөн жил Франц улсад үзэсгэлэн гаргахад маш сайхан хүлээж авч байсан шүү” хэмээн гэрэл зурагчин Фүкүй Норио ярилаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншаарай.


С.Эрдэнэ: МАН-ынхан хамгийн увайгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд танхимдаа ажиллах сайд нараа сонголоо. Бүрэлдэхүүн өмнөх танхимаас сайжирсан уу?

-Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг л бүх хууччуулаа сайдаар тавих болсон байна лээ. Засгийн газартаа багтаа гэж хууччуул нь шантаажилсан юм байлгүй. Уг нь бол шинэ Засгийн газар бүрдүүлнэ гэж яриад баахан оволзсон.

Хоёр талтай л юм. Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй үед хууччуул нь ороод ажиллахад туршлага, зангараг бол хэрэгтэй.

Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулснаас хойш бүтэн хоёр сар шахам монгол төрийн ажил цалгардлаа. Өвлийн бэлтгэл хангахаас эхлээд өчнөөн ажил байна. Өр авлагыг барагдуулах цаг ч хаяанд ирлээ. Хурдхан л танхимаа батлуулаад ажилдаа шуурхайлах хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж