Д.Тэрбишдагва Шадар сайдаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва Шадар сайдаас татгалзжээ

Д.Тэрбишдагва Шадар сайдаас татгалзжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлснийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэний дараа УИХ-ын  32-ын ‘бүлэг’-ээс Д.Тэрбишдагва гишүүнд санал тавьсан аж. Гэвч Д.Тэрбишдагва гишүүн Шадар сайдын албанаас татгалзсан байна. Иймээс УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ө.Энхтүвүшинг санал болгожээ.

Д.Тэрбишдагва гишүүний хувьд өмнөх парламентын үед Шадар сайдаар ажиллаж байсан. Тиймээс бүлгийн гишүүд нь дээрх санал тавьсан бололтой. Мөн Ерөнхий сайдын зүгээс түүнийг Шадар сайдаар томилуулах хүсэлт гаргасан гэх яриа ч тархсан байсан билээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж