“K-Cover dance” ба Өмнөд Солонгосын ододтой өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

“K-Cover dance” ба Өмнөд Солонгосын ододтой өдөр

“Цагаандариум” арт галерейд өчигдөр дүрслэх урлагийн мастерууд хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Залуусын сонирхлыг татдаг “K-Cover dance” тэмцээн маргааш буюу аравдугаар сарын 15-нд 13.00 цагаас “Улаанбаатар палас”-ын  концертийн  их танхимд болох гэж байна. 

“K-Cover Dance” тэмцээний дараа 15.00 цагаас “Пёнчан-2018” өвлийн олимпийн танилцуулах арга хэмжээний тоглолт болох ба тоглолтод БНСУ-ын топ стар Сонгхүн, “The King” хамтлаг болон тус байгууллагын элч дуучин С.Гантогоо нар оролцоно. 

“Ай Эйч Си” компани 2011 оноос “K-Cover dance” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн ба БНСУ-д тэтгэлгээр суралцах боломж, зөөврийн комьпютр гэх мэт шагналын сантай, Монголын өсвөр үе залуучуудад зориулсан арга хэмжээ болдог. 

Тэмцээний ивээн тэтгэгчээр Өмнөд Солонгосын олон улсын их сургууль болон БНСУ-ын нуруу нугасны нэгдсэн эмнэлэг оролцож байна. Мөн БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Б.ЭНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж