Цэцэрлэгт хүрээлэнд шинээр 600 гаруй мод суулгав

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт хүрээлэнд шинээр 600 гаруй мод суулгав

Даарч эхлэхийн цагт “хар алт”-ны хаанчлал эхэлдэг ёсоор идэр есийн хүйтэн ойртоо ч үгүй байхад нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдлээ.

“Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” уриатай мод тарих өдөр 1000 гаруй мод усалж, 600 гаруй мод шинээр тарьжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод  тарих  үндэсний өдөр” -ийг 2010 оноос  эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.  Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”  ундны усны  хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сард   мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ жил мод тарих арга хэмжээ өнөөдөр /2017.10.14/ тохиож,  20  гаруй  байгууллага, иргэд  1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устган, бүтээлчээр оролцлоо. Мөн  улиас, чацаргана, агч   гэсэн  гурван  төрлийн 600 гаруй  мод  шинээр тарьсан байна.
 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 2017 оны наймдугаар сараас есдүгээр сард  мод тарилтын тооллого хийж, мод, сөөгнийхөө  ургалтын байдлыг тодорхойлжээ.

Энэхүү тооллогоор 2009 оноос  2017 оны есдүгээр сар хүртэл нийт 123.187 ширхэг,  26 төрлийн мод сөөг тоологдож,  мод, сөөгний  ургалт 98 хувьтай гэсэн үзүүлэлттэй гарчээ.  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд түгээмэл тарьдаг навчит мод жилдээ 40-60 см, шилмүүст модны төрөл 20-40 см ургасан нь сайн үзүүлэлт юм.  Иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн нэрэмжит төгөл бий болгох санаачилгын хүрээнд Монголбанк, Канадын  Элчин сайдын яамны “Канадын  төгөл”,  JCI олон улсын  байгууллагын “JCI төгөл”, “Геологич  ойн төгөл”, “Элчин сайдуудын төгөл”, “Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит төгөл”, Монгол хурандаа нийгэмлэгийн “Монгол хурандаа төгөл”, “Жем интернэшнл төгөл”, “Хосын төгөл”, “Гэр бүлийн төгөл”-үүдийг шинээр бий болгож, тохижилтын ажил хийсэн байна.

2017 оны хаврын Бүх нийтээр мод тарих өдөр “Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн”-д улиас, чацаргана, хайлаас, бургас, агч, шар хуайс, голт бор гэсэн долоон төрлийн 2230 ширхэг  мод сөөг тарьжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж