М.Цанлиг ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | News.MN

М.Цанлиг ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

М.Цанлиг ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Нийтийн тээврийн газраас жил бүр нийтийн тээврийн хэрэгслийн намрын оношлогоог хийдэг.

Болгарын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын бөхчүүдийн барилдаан өчигдөр /2017.10.13/ болж, Монголын есөн бөх дэвжээнд гарлаа.

“В” ангиллын 130кг-д барилдсан улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ М.Цанлиг хүрэл медаль хүртэв. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаденийг 10:4 ялж, хагас шигшээ барилдаанд Туркийн бөх Ядин Халимоглуд 2:4 дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Харандер Сингхийг 5:0 дийлжээ.

М.Цанлиг начины хувьд тэмцээний эхний өдөр болсон сонгомол барилдааны “В” ангиллын 130 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон.

Энэ өдөр “В” ангиллын 88 кг-д барилдсан ОУХМ Д.Ганбат, 100 кг-д барилдсан улсын начин, ОУХМ Л.Наранбаатар, “Е” ангиллын 100 кг-д барилдсан улсын начин, ОУХМ Ц.Дуламсүрэн, спортын мастер Б.Баттөр нар жиндээ Ү байрт оржээ.

Өнөөдөр болох “С”, “Д” ангиллын барилдаанд Монголын дөрвөн бөх өрсөлдөнө.

Б.ЭНХ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-14 202.131.243.186

Тэмцээнд оролцох зардлыг Чөлөөт бөхийн холбооноос гаргадаг уу . Төрөөс гаргадаг уу .

Avatar

Зочин 2017-10-14 66.181.187.44

Хөдөлмөрийн баатар..гавьяат тамирчин цол олго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж