Болгарын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын бөхчүүдийн барилдаан өчигдөр /2017.10.13/ болж, Монголын есөн бөх дэвжээнд гарлаа.
“В” ангиллын 130кг-д барилдсан улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ М.Цанлиг хүрэл медаль хүртэв. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаденийг 10:4 ялж, хагас шигшээ барилдаанд Туркийн бөх Ядин Халимоглуд 2:4 дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Харандер Сингхийг 5:0 дийлжээ.
М.Цанлиг начины хувьд тэмцээний эхний өдөр болсон сонгомол барилдааны “В” ангиллын 130 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон.
Энэ өдөр “В” ангиллын 88 кг-д барилдсан ОУХМ Д.Ганбат, 100 кг-д барилдсан улсын начин, ОУХМ Л.Наранбаатар, “Е” ангиллын 100 кг-д барилдсан улсын начин, ОУХМ Ц.Дуламсүрэн, спортын мастер Б.Баттөр нар жиндээ Ү байрт оржээ.
Өнөөдөр болох “С”, “Д” ангиллын барилдаанд Монголын дөрвөн бөх өрсөлдөнө.
Б.ЭНХ