Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа талбайд мод тарив | News.MN

Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа талбайд мод тарив

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа талбайд мод тарив

Нийслэлийн хаа сайгүй “урган гарч” ирээд эзэн нь ч тодорхойгүй, хэрхэх нь ч мэдэгдэхгүй хотын өнгө сүрийг гутааж байгаа нэгэн хашааны талаар бид өмнө нь асуудал хөндөж байсан.

Өнөөдөр Мод тарих үндэсний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль юм.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн төрөлх сургуулийг зорин ирж, сурагч, багш нарыг мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд, сургуулийнхаа цэцэрлэгт талбайг арчлан тордож, тарьсан мод бүрээ ургуулахын төлөө хичээнэ хэмээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа багш, сурагчдад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсээд, дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулахын ач холбогдлыг сануулан хэллээ. Мөн тэрбээр хавар, намарт ийнхүү мод тарих өдөртэй болж, зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш 9 сая гаруй мод тарьснаас 6 сая гаруй нь ургасан тоо баримт байдгийг дурьдаад, тарьсан мод бүрээ ургуулахад анхаарах хэрэгтэйг сурагчдад сануулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, 34-р сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ангийн зарим нөхөд нь мод тарихад оролцло.

Сургуулийнхаа гадаа талбайд мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сургуулиараа болон сурч төгссөн ангиараа зочиллоо. Түүний суралцаж байсан 211 номерын анги тухайн үед биологийн кабинет байсан бол эдүгээ Мэдээллийн технологийн танхим болжээ. 
 

Ш.ОЧ

 

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-14 78.209.187.2

ерөнхийлөгч нь мод тариад бусад хэдэн арав магадгүй хэдэн зуун хүн харж зогсдог нь яг ямар учиртайн бол. зүгээр тойрч зогссон гарууд нь модоо тариад ерөнхийлөгч нь өөрийнхөө ажлыг хийж болдоггүйм уу.

Avatar

ХАР ШИЛЭЭ ЗҮҮЖ ХӨМСӨГ ЗАНГИДААГҮЙ НЬ ИХ ЮМ. 2017-10-14 202.179.27.128

МОНГОЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ХҮҮХДҮҮД ДУНД МУУХАЙ ХАРСАН ХАЛТАР БИЕ ХАМГААЛАГЧДААР ХЭНЭЭСЭЭ ХАМГААЛУУЛДАГ ЮМ БОЛ? ОРОС ЖҮЖИГ ХУДЛАА ОРИЛОО ХЯМДХАН Л ДАА ЗАЙЛУУЛ.

Avatar

Mongol yalna 2017-10-14 66.181.184.175

Bid yu hiichihew …. ene zogsoj baiga tsaraig nj harl daa. Arai arai

Avatar

Зочин 2017-10-14 103.9.88.147

төгссөн нь үнэнүү?

Avatar

ТӨГСӨЖ ЧАДААГҮЙ. 2017-10-14 202.179.27.150

ЖЕНКО ҮНЭНДЭЭ НАЙМАА ТӨГСӨӨ Ч ҮГҮЙ Л ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-14 59.153.87.43

Газар шорооны ажилд аргагvй сайн юм аа. Шороо овоолно нvх ухана

Avatar

Зочин 2017-10-14 43.242.243.245

завтай баачгий төмөр замын далангаа хүрзэдээд дуусгачихаа

Avatar

Зочин 2017-10-14 202.179.31.2

Engiin caihan hvndee eldeb vgeer doromjlon cetgegdel bichij bgaa hvmvvct handaj helehed; Bitgii ataarhaad bai ! Mongol toroo hvndlehgvi hvn mongol ulsiin irgen bish mon ter hvmvvciin es zvi hvmvvjil ni bas vmhii vnerteed bna oortoo dvgnelt hii gej helmeer bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

ШОУЧИН 2017-10-14 202.179.25.0

ҮНЭМШИЛГҮЙ Л БАЙНА ДАА.ХЭЛБЭРДЧИХСЭН.ХЯМДХАН ХАШГИРСАН.

Avatar

иргэн 2017-10-14

Сайхан байна,би мод суулгасаныг нь хэлсэнгүй,харин сурч байсан сургуулийнхаа гадаа улсын ерөнхийлөгч болж очоод мод суулгасаныг нь хэлж байна,монголчуудын эр хүн ТУГ Ч БАРЬДАГ-ТУГАЛ Ч ХАРИУЛДАГ гэдэг үг ямар үнэн болохын батлагаа энэ,олон монголчуудаа бүх юмыг харлуулаж,бүх юм болж бүтэхгүй байгаа мэт аяглацгаахаа больцгооё,бие биенээ итгэж,хүндлэж,хамтарч ажиллацгаая,бүтээцгээе.

Avatar

Зочин 2017-10-14 99.203.14.55

Худлаа хэлбэрдэж байхаар нөгөө 1100 км төмөр зам аж үйлдвэрийн цогцолборо барихгүй дээ

Avatar

Зочин 2017-10-14 90.203.64.133

Үгүй мөн их том ажил хийжээ, хэ хэ бүх сайтуудад тавьчихаж. Нүх ухахдаа сайн юм байлгүй, хо хо

Avatar

Зочин 2017-10-14 122.201.31.176

Монгол ялчижээ

Avatar

Зочин 2017-10-14 59.153.87.31

Umsson huvtasiig ni estoi yarmagiin ger horoollin dunkuu

Avatar

lol 2017-10-14 59.153.114.225

zangia zuugeegui bn uu haha

Avatar

Зочин 2017-10-14 59.153.87.43

Zangia zuugeed mod tarij baij ch medeh dunkuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж